Макс Жонсоны 19 сая долларын хөрөнгө оруулалтыг “Засагчандмань”-ийнхан зувчуулсан схем
"Юнистар аудит”-ийн шинжээч нь"GRF рагаgon” компанийн өгсөн хөрөнгө оруулалтын зээлийн 4,431,020,989,80 төгрөгийг 27 аж ахуйн нэгж, иргэнд шилжүүлсэн. 1,661,478,883,0 төгрөгийг татвар, нийгмийн даатгал, ШШГЕГ, НШШГА-нд төлсөн. 2,623, 331,983,16 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зардалд гаргасан. 4,606,105,224,94 төгрөгийг хамааралтай этгээдүүддээ гэрээт ажлын төлбөрт өгсөн гэх мэт дүгнэлтийг гаргасан байна.
-"Ар Эс Ти тур” ХХК-д 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Хас банкны 500121....... тоот дансаар шилжүүлсэн 16,909,200.00 төгрөгийг гэрээний дагуу төлбөр гэж шилжүүлсэн боловч гэрээ болон хөндлөнгийн нотлох баримт болох и-баримтаар нотлогдоогүй.
Энэ бол Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг дээрэмдсэн, зувчуулсан, залилсан олон кейсийн ганцхан нь юм.