Ажил олгогч нь уу, ажил горилогч нь уу

235

Ажил олгогч нь уу, ажил горилогч нь уу

 

Халамжийн мөнгө ихэссэнээс ажил хийх хүсэлтэй иргэд олдохгүй байна гэж ажил олгогчид дургүйцнэ. Гадуур ажилгүй гэх залуучууд олон ч ажилчин хайгч байгууллагууд ч мөн адил их. Болдогсон бол  хооронд нь холбоод өгчихсөн гэх эрмэлзэл байх ч "Гээндээ ч бий, гоондоо ч бий” гэдэг шиг тэд хэн хэн нь нэгнийгээ голж, шилдэгт учир байна. Манай улсын хэмжээнд 25-45 насны ажил эрхлэх боломжтой нийт хүмүүсийн 11 хувь өнөөдөр ажилгүй байна. Ажил олгогч байгууллагууд ихэнхдээ "Залуучууд залхуу”, "Ажлын бүтээмж муу” гэж дургүйлхдэг. Тэгвэл залуучууд залхуу хойргоосоо болоод ажил хийхгүй байна уу гэвэл бас үгүй. Хоногт 10-12 цаг, 6-7 өдөр ажил хийж байж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хүмүүс маш их. Ажил горилогчид хөдөлмөрөө шулуулахыг хүсэхгүй нь тодорхой.

Залуучуудыг "Ажил голно, цалин голно, тэгээд мөнгөгүйгээ гайхдаг "гэж шүүмжилдэг. Харамсалтай нь хүн хөдөлмөрлөснийхөө хэрээр цалин авах нь бодит үнэнд нийцнэ. Өдөржин хүнд хэцүү ажил хийгээд бага цалин авбал цалингаа голох нь мэдээж.

Цалин өгдөггүй, цалин бага өгдөг байгууллагаас гадна цалингүй нэг өдөр ажиллуулдаг, дагалдан нэрээр цалин өгдөггүй, мөн дагалдангаар 3-5 хоног ажиллуулаад дахиж битгий ирээрэй гээд үүдэг байгууллагууд олон бий бөгөөд ийм  байгууллагууд ажил хийх хүсэл тэмүүлэлтэй ажил хайгч залуучуудын хүслийг мохоодог.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23.1.3-т "Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно” гэсэн заалт бий. Хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн олон хүн энэ заалтыг эрж, хайж харсан байх. Гэтэл ихэнх байгууллага туршилтын 3 хоног заагаад түүний дараа хөдөлмөрийн гэрээгээ байгуулдаг.

Цалингаа өгдөггүй, асуудалтай байгууллагуудыг хянадаг, мөн хуульдаа энэхүү үйлдлийг нь хатуу хориглож, зөрчсөн байгууллагыг торгох, хохирсон иргэдэд цалинг нь нөхөн олгох, тэдний гомдлыг барагдуулах зэргээр зохицуулалт хийж яагаад болохгүй гэж.

Залуусын ажил хийх, эс хийх хүсэлд бус хуулийн зүйл заалт учир дутагдалтай байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>