Д.Сумъяабазар: Хүн амын 50-аас дээш хувь нь нэмэлт тундаа хамрагдвал хэвийн амьдралдаа шилжинэ

360

Д.Сумъяабазар: Хүн амын 50-аас дээш хувь нь нэмэлт тундаа хамрагдвал хэвийн амьдралдаа шилжинэ

 

Нийслэлийн нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нь нэмэлт тун вакциндаа хамрагдвал улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хэвийн амьдралд орох боломж нээгдэнэ гэдгийг Хотын дарга тодотголоо.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Сүүлийн хоёр жилийн турш ердийн амьдралын хэмнэл алдагдлаа. Залуучууд нэмэлт тунд хойрго хандаж байгаагаас улбар шар түвшнээс ахиж чадахгүй байгааг хойшид анхааръя. Дэлхийн улс орнуудад нэмэлт тунгүй олон орон бий. Бүрэн тундаа ч бүрэн хамрагдаагүй,  вакцингүй олон сая хүн бий. Харин бид хэд хэдэн төрлийн вакцинаас сонгон тариулж байгаа. Тиймээс боломжоо ашиглаж, нийслэлээрээ шар бүс рүү тэмүүлцгээе” гэв.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>