Германд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

354

Германд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

 

Германд сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 52 826 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн халдварын хамгийн олон тохиолдол боллоо гэж Роберт Кохын хүрээлэн мэдээлжээ. Нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдлын өмнөх дээд үзүүлэлт 11 дүгээр сарын 11-нд бүртгэгдсэн байна. Энэ өдөр 50 196 хүнээс халдвар илэрчээ. Германд цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 5 129 950 болсон байна. Сүүлийн 24 цагт 294 хүн халдвараар нас барж, нас барсан нийт хүний тоо 98 274-т хүрчээ. 
Сүүлийн хэдэн долоо хоногт Германд коронавирусний өвчлөл хурдацтай нэмэгджээ. Халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор Бундестагийн (ХБНГУ-ын парламент) дарга Бербель Бас томоохон баяруудад оролцохоос татгалзахыг иргэддээ уриалсан байна. Мөн Германы Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Хорст Зеехофер улс даяар хязгаарлалтыг ижилтгэхийг шаарджээ. “Der Spiegel” сэтгүүлд мэдээлснээр, Германы Зэвсэгт хүчин оны эцэс гэхэд 12 мянган цэргээ халдварын дөрөв дэх давлагааны үеэр иргэний тусламж үзүүлэхэд дайчлахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар Германд “2G” буюу зоогийн газар, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын байгууллагууд зэрэг олон нийтийн газрууд зөвхөн вакцин хийлгэсэн болон сүүлийн зургаан сарын хугацаанд халдвар аваад эдгэрсэн хүмүүст үйлчлэх журам хэрэгжиж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>