Хоёр талын асуудлаарх ОХУ, АНУ-ын зөвлөлдөх уулзалт эхэлжээ

271

Хоёр талын асуудлаарх ОХУ, АНУ-ын зөвлөлдөх уулзалт эхэлжээ

 

Хоёр талын асуудлаарх Орос-Америкийн зөвлөлдөх уулзалт Австрийн нийслэлд лхагва гарагт хаалттай хаалганы цаана эхэлжээ. ОХУ-ын төлөөлөгчдийг Гадаад хэргийн яамны Хойд Америкийн газрын захирал Александр Дарчиев, Америкийн төлөөлөгчдийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Европ, Евразийн асуудал эрхэлсэн туслахын орлогч Кристофер Робинсон тэргүүлж байна. Үүний зэрэгцээ талууд Вена дахь хэлэлцээний дараа хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахгүй аж.
Москва, Вашингтоны элч төлөөлөгч нар урьд нь визийн асуудал болон дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааны талаар тусгайлсан зөвлөлдөх уулзалт хийхээр тохиролцсон юм. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков сэтгүүлчдэд мэдээлэхдээ, удахгүй болох уулзалт нь хоёр орны харилцааг хариуцсан дээд албан тушаалтнуудын түвшинд болно гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>