Путин, Трамп нар Парист хоёр талт уулзалт хийхгүй

868

Путин, Трамп нар Парист хоёр талт уулзалт хийхгүй

7-нд АНУ-ын   ерөнхийлөгч Трамп: Энэ долоо хоногийн сүүлчээр Парист болох үйл ажиллагааны үеэр   ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй хоёр талт уулзалт хийхгүй гэжээ.
 

Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хуралд   Трамп: Францад болох дэлхийн 1-р дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээний   үеэр би Путин зэрэг олон орны удирдагчтай үдийн зоог барина. Гэвч Путинтэй   ганцаарчлан уулзахгүй. Харин түүний дараа удалгүй болох Их хорийн удирдагчдын   дээд уулзалтын үеэр уулзана. Үүнийг би хүсэн хүлээж байна гэжээ.

 

7-нд Москвад ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах   Юрий Ушаков: Францын тал Орос, Америкийн талд Орос, Америкийн ерөнхийлөгчийн энэ   сарын 11-нд Парист хийх уулзалт дэлхийн 1-р дайн дууссаны 100 жилийн ойн арга   хэмжээнд тавих олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг сарниулахаас болгоомжилж   буйгаа илэрхийлсэн. Иймээс ОХУ, АНУ-ын тэргүүн нарын хоёр талт уулзалтыг   хойшлуулж 11-р сарын сүүлээр болох Их хорийн тэргүүн нарын Буенос Айресын   уулзалтын үеэр хийхээр болсон юм гэжээ.

 

Ушаков: Путин, Трамп нар энэ сарын 11-нд   дэлхийн 1-р дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээний үдийн зоог дээр хоёр   талын харилцааны тухай ярилцах бөгөөд мөн дунд зайн тусгалтай пуужингийн   асуудлаар ярилцахыг үгүйсгэхгүй гэжээ.
 
7-нд Цагаан ордон мэдэгдэл нийтэлж, Трамп энэ   сарын 9-11-нд Францад айлчилж, олон орны удирдагчтай хамт дэлхийн 1-р дайны   дууссаны 100 жилийн ойн арга хэмжээнд оролцон, Францын ерөнхийлөгч Макронтой   хоёр талт уулзалт хийж, хоёр орны харилцааны талаар ярилцана гэжээ.

 

Энэ оны 7-р сарын 16-нд Трамп, Путин нар   Хельсинкид уулзсан нь Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш АНУ, ОХУ-ын   ерөнхийлөгч нарын хийсэн анхны уулзалт болсон юм.
ХОУР

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>