Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төр захиргааны байгууллага, сургууль цэцэрлэг, тохижилт үйлчилгээний компаниуд, 25 хороо, зах, худалдаа үйлчилгээний төв, аж ахуйн нэгж байгууллага, СӨХ, иргэд "Халдварын эсрэг хамтдаа" уриан дор нэгдэж бүх нийтийн цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.