СХД-ийн цагдаа нар иргэнд хулгайн 15 хэрэг тохож эрүүдэн шүүжээ

328
СХД-ийн цагдаа нар иргэнд хулгайн 15 хэрэг тохож эрүүдэн шүүжээ

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын алба хаагч нар болох Д.Чинбат, Л.Батцэнгэл, Г.Гандалай нар нь эзэн нь олддоггүй хулгайн хэргүүдийг иргэн Д-д тохож, хэрэг хүлээлгэхээр эрүүдэн шүүсэн байж болзошгүйг АТГ-ын мөрдөгчид шалгаж, прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Энэ хэргийн шүүх хурал өчигдөр СХД-ийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд эхэлж, өнөөдөр шүүх шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн шүүгчдэгч нарт торгуулийн ял оноосон гэх мэдээлэл байна. Шүүхийн шийдвэрийг тун удахгүй дэлгэрэнгүй хүргэнэ. 

 

Тухайн хэргийг тодруулбал,  тус дүүргийн цагдаагийн газарт шалгасан ч эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 15 орчим хулгайн хэргийг иргэн Д-д тохсон ба хэрэг хүлээлгэхээр цагдаагийн алба хаагчид эрүүдэн шүүсэн гэх гомдол АТГ-д иржээ. Цагдаагийн алба хаагч нарт холбогдуулан прокуророос Эрүүгийн хуульд заасан "Нотлох баримт хуурамчаар үйлдэх”, "Эрүү шүүлт тулгах” зүйл ангиудаар ялласан ба эдгээр нь тус бүр 1-5 жилээр хорих ялын хариуцлагатай юм. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>