Бээжингийн олимпод АНУ-ын 222 тамирчин оролцоно

478

 

Бээжингийн олимпод АНУ-ын 222 тамирчин оролцоно

 

Бээжингийн өвлийн олимпын наадамд АНУ-ын багийг 222 тамирчин төлөөлөн оролцоно гэж тус улсын Үндэсний олимп, паралимпын хорооны /USOPC/ хэвлэлийн алба мэдээлэв. Америкийн багийн бүрэлдэхүүнд олимпын аварга цаначин Микаэла Шифрин, олимпын наадмын хошой аварга бобслейчин Кейли Хамфрис, уран гулгалтын дэлхийн гурван удаагийн аварга Натан Чен болон бусад тамирчин багтжээ.

 

"Олимпын наадам нь хүн төрөлхтөн, спортын тэмцээнүүдээс хамгийн сайн сайхныг харуулдаг бөгөөд "Бээжин 2022” ч ялгаагүй байх болно. АНУ-ын багт орсон 222 гайхалтай тамирчин зөвхөн өрсөлдөх төдийгүй улс орныхоо бахархлыг төрүүлэхэд бэлэн байна" гэж USOPC-ын ерөнхий захирал Сара Хиршланд хэлсэн байна. 2018 онд Пёнчанд болсон өвлийн олимпын наадамд АНУ-ын баг есөн алт, найман мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж, албан бус багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарч байжээ. Бээжингийн өвлийн олимпын наадам хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>