Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 400 сая давжээ

387

Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 400 сая давжээ

 

Дэлхий даяар бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо цар тахал дэгдсэнээс хойш 400 сая давсан тухай АНУ-ын Жонс Хопкинсийн Их сургууль мэдээлжээ. Мягмар гаргийн шинэчилсэн мэдээллээр, дэлхий даяар коронавирусний халдварын 400 244 031 тохиолдол бүртгэгдэж, 5 761 208 хүн халдварын улмаас нас барсан байна.
Коронавирусний халдварын тохиолдлын тоо сар гаруйхны өмнө буюу нэгдүгээр сарын 7-ны өдөр 300 саяыг давсан байна. Өнгөрсөн сард халдварын хамгийн тохиолдол АНУ-д (15 149 517) бүртгэгдсэн бол Франц (8 623 947) хоёрдугаарт, Энэтхэг улс гуравдугаарт (6 463 821) оржээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>