Үлгэр дууссан ч өөрийг олсон

264

Үлгэр дууссан ч өөрийг олсон

 

Олон нийт Хөгжлийн банкны зээлдэгчдийн асуудлыг шалгаж, хянахдаа эздээр нь өөрсдөөр нь төлөлтийг нь хийлгээсэй гэж хүсч, анхаарал тавин хүлээж байна.

Хөгжлийн банк гэх нэртэй ч эргээд харахад 841 тэрбум төгрөгөөр эрх мэдэл, мэдээлэлд ойр 26 хүн, аж ахуйн нэгжийн л халаасны мөнгийг зузаатгажээ.

Тиймээс л өнөөг хүртэл олон нийтээс нууцалж байгаад дийлэхээ болиод ирмэгц зарлан, тунхаглаж, жигшээж буй бололтой.

Төр, засаг, олон нийт Хөгжлийн банкны зээлийг ам уралдан ярьж байх зуурт УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулж, тэднээр өнөөх "хулгайч нараа” сүр дуулиантайгаар зарлуулахаар болов.

Гэвч Ажлын хэсгийнхэн дунд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар байсан нь Хөгжлийн банкны хулгайтай тэмцэх асуудал ёстой л "Дашийн шог” болох нь гэдэг ойлголтыг төрүүлж эхэллээ.

Учир нь мань гишүүдийн хувьд өмнө нь Оюутолгой болон уул уурхайн асуудлуудад хатуу байр суурьтай байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байсан ч үнэндээ өөрсдийн хувийн пи-араа хийснээс улс, эх орондоо хэрэгтэй шийдэлд хүрч байгаагүй гэдгийг олон нийт мэддэг болсон. Тиймдээ ч Оюутолгойн асуудал нэг талдаа гарснаас хойш мань Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн гишүүд дахиад олон жил "мэрчих” сэдэв үгүй болоод байсан биз.

Гэтэл тэдний аз дайрч, бидний эз болж Хөгжлийн банкны хулгай, луйвар илчлэгдэж эхэлсэн нь тэдэнд гайгүй сайн пи-ар хийчих сэдэв болж гарч ирлээ.

Уг нь нэгэнт Хөгжлийн банкны хулгай, луйврыг хуулийн дагуу дорвитойхон шалгаж, нягтлах гэсэн юм бол эрх баригчид энэ мэт гишүүдээ Ажлын хэсэгтээ оруулахгүй л байх байлаа. 

http://erennews.mn/article/52730

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>