Metaaaaaaaa....
2-р сарын 2-нд Метагийн захирал Mark Zuckerberg сүүлийн улирлын орлогын тайлангаа танилцуулсаны дараа Meta-гийн хувьцааны ханш 26%-р, зах зээлийн үнэлгээ нь $230 тэрбум ам.доллараар унасан.
Тус компанийн үнэлгээ нэг өдрийн дотор хамгийн ихээр унасан шалтгааныг нь мэргэжилтнүүд ийнхүү тайлбарлаж байна:
- ТикТокын тогтвортой бас эрчимтэй өсөлт өрсөлдөөний дарамтыг бий болгож байна.
- Apple-н iOS хэрэглэгчийн нууцлалын чиглэлд хийгдсэн өөрчлөлт өнгөрсөн жилд гэхэд 10 тэрбум ам.долларын алдагдлыг Метад учруулсан.
- Өнгөрсөн улиралд Хойд Америк дахь өдрийн идэвхтэй хэрэглэгчийн тоо нэг саяар буурсан нь Facebook-н хувьд хамгийн анх удаа өдөр тутмын идэхвтэй хэрэглэгчийн тоо улирлаас улирлын хооронд буурсан үзүүлэлт болсон.
- Meta-гийн Reality labs буюу metaverse-н хэсэг нь өнгөрсөн жилд 10 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан, цаашид ч алдагдал нь өсөх төлөвтэй байна.
Тэгэхээр нэрээ Meta болгоод ч асуудал тийм ч богино хугацаанд шийдэж чадахгүй нь бололтой. Гэхдээ одоохондоо бизнесийн байгууллагуудын хувьд урьдынх шигээ бүх зүйлс хэвээр, үндсэн маркетингийн төсөв, үйл ажиллагаа Facebook, Instagram-д төвлөрөх нь гарцаагүй шүү :)!
Улирлын тайлан танилцуулах үеэрээ Mark захирал 2022 оны хөрөнгө оруулалтын 7 үндсэн чиглэлээ тодруулсан. Үүнийг тун товчхоноор:
1. REELS - Яг одоо бол Reels нь Facebook болон Instagram дээрх хамгийн хурдтай өсөж буй контентийн төрөл. - TikTok хамгийн хүчтэй өрсөлдөгч. - Meta залууст хандах зайлшгүй шаардлагатай болсон. Гарц нь богино видео.
2. COMMUNITY MESSAGING - WhatsApp хэрэглэгчдэд хялбар групп чат үүсгэх боломж бий болгох. - Community Chats шинэ боломж Facebook болон Messenger-т нэмэх.
3. COMMERCE - Шоппинг, худалдааны функцуудыг улам төгс болгох.
4. ADS - Сурталчилгааны дэд бүтцийг дахин шинээр бий болгох ингэснээр таргетинг хийх боломжийг нэмэгдүүлэх.
5. PRIVACY - Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг илүү өндөр түвшинд гаргах дэд бүтцийг бий болгох.
6. AI - Дэлхийн хамгийн хурдан суперкомпьютерийг бүтээх - Хиймэл оюун ухааны хөгжүүлэлт нь сурталчилгааны үр дүнг дээшлүүлэх боломжийг гаргах болно.
7. METAVERSE - Одоогийн сошиал медиаг цоо шинэ түвшинд гаргах бодит интернэт орчиныг бий болгох.