Монгол эрчүүдийн Улсын зөвлөгөөн зохион байгуулагдах гэж байна Мэдээ мэдээлэл 28-02-2022, 13:58 272 Хуваалцах Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-од 2022 оны 3 сарын 18 ний өдөр Монгол эрчүүдийн улсын зөвлөгөөнийг анх удаагаа зохион байгуулахаар боллоо. Зөвлөгөөнд нийгмийн олон ангиллын эрчүүдийг оролцуулж “Эр хүн ямар байх хэрэгтэй вэ” гэсэн сэдвийн дагуу ярилцаж гарц шийдлийг хэлэлцэж тодорхой үр дүнд хүрэх зорилготой зохион байгуулагдах гэж байна. Монгол эрчүүдэд нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг сонсож залуучууд болон ахмадууд гэхчлэн бүх насны төлөөллүүдтэй нээлттэй ярилцаж гарц шийдлийг хамтдаа гаргаж нийгэмд эерэг дадлыг хэвшүүлэх зорилготой Монгол эрчүүдрүү чиглэсэн анхны зөвлөгөөнийг зохион байгуулахаар боллоо. Мөн Зөвлөгөөнд хөндөгдөх бас нэг том сэдэв нь “Монгол эр хүн ямар байх ёстой вэ” буюу Монгол аав ямар хариуцлагатай байх ёстой вэ , Монгол залуучууд ямар байх хэрэгтэй вэ гэх мэт эрчүүдийн нийгмийн оролцоо тэдэнд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх юм. Ингэснээр Монголын нийгэмд тулгамдаж буй асуудлууд болох гэр бүл салалт, хүчирхийлэл, сэтгэлзүйн гутрал, хүйсийн ялгавартай байдал гэх мэт олон асуудлуудыг шийдвэрлэх зөв болон хамгийн эерэг гарц шийдэл болох юм. 272 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 1-03-2022, 12:01 О.Гэрэлт-Одын санаачилгаар “Монгол эрчүүдийн улсын зөвлөгөөн” болно… 16-03-2021, 17:28 Монголын Залуучуудын Холбоо Монгол банкинд хандлаа… 11-03-2021, 10:30 Монголын Залуучуудын Холбоо “Залуучуудаа сонсъё” аян өрнүүлнэ… 6-05-2019, 15:39 Баруун бүсийн "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөгөөн" боллоо… 30-10-2015, 17:28 “БИД ХАМТДАА” үндэсний форум амжилттай болж өндөрлөлөө… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.