Өмгөөлөгч Г.Батбаярын охин хүний толгойн дээр халуун кофе асгаж, Цагдаагийн албан хаагчтай зүй бус харьцаж танхайрчээ
Олон нийтийн цахим хэрэгслээр Цагдаагийн албан хаагчийн зүйл бус үйлдэл гэх нэртэй видео бичлэг тарсан. Уг бичлэгт Цагдаагийн алба хаагчийн өрөөнд мэдүүлэг өгөх гэж ирсэн хүн гар утсаараа бичлэг хийсэнд уурлаж гар утсыг нь цохиж буй үйлдэл гарсан. Улмаар дээрх бичлэг цахим орчинд тархсанаар Цагдаагийн алба хаагчийн нэр хүндийг гутаасан, олон нийт цагдаагийн алба хаагчийг зүйл бус үйлдэл гаргасанд ихээхэн дургүйцэж байв.
Гэвч уг бичлэгийг хийсэн хүн нь өмгөөлөгч Г.Батбаярын охин байсан бөгөөд тэрээр кофе шопод танихгүй эмэгтэй руу дайран толгойн дээр нь халуун кофе асгасан хэргээр мэдүүлэг өгч байжээ.
Хохирогчийн мэдээлж буйгаар танхайрсан эмэгтэй "Надруу яагаад муухай хараад байгаа юм" хэмээн дайрсан бөгөөд толгойн дээр нь халуун уух зүйл асгачихаад "Чи цагдаагаа дуудаарай. Би 100 мянган төгрөгөөр торгуулаад л болчихно. Манай аав прокурор хүн" гэж хэлчихээд яваад өгсөн аж.
Дээрх хэргийн хохирогч одоогоор ЦЕГ-т гомдол гаргасан бөгөөд хохирогчийн ар гэрийнхэн ч мөн адил гомдолтой байгаагаа хэлж байв.