Галын хайч шидэж охинынхоо нүүр, нүдийг гэмтээсэн хэрэг гарчээ

322

Галын хайч шидэж охинынхоо нүүр, нүдийг гэмтээсэн хэрэг гарчээ

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт аав нь өсвөр насны хүүхдээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 36 настай эрэгтэй М нь 14 настай охин Н-ын нүүр рүү галын хайч шидэж, гэмтээжээ. Охины зүүн нүд, нүүр гэмтсэн гэх бөгөөд хэргийг өдгөө Дорнод аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Мөн өчигдөр /2021.9.27/ шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийг зодож танхайрсан хэрэг Өвөрхангай аймагт бүртгэгджээ. Тус аймгийн Өлзийт суманд цагдаагийн алба хаагчийн биед халдаж, дүрэмт хувцсыг урж танхайрч, зодсон хэрэг болсон бөгөөд шалгаж байгаа гэв. Тодруулбал, 27 настай эрэгтэй Ц нь алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, танхайрсан байна.

Цагдаагийн байгууллагаас тодруулахад албан хаагчийн биеийн байдал хэвийн байгаа. Тус хэргийг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж байна гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>