Улсын хэмжээнд 45 хүнээс коронавируст халдвар илэрчээ

579

Улсын хэмжээнд 45 хүнээс коронавируст халдвар илэрчээ

 

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 45 тохиолдол батлагджээ.  ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 28 нь Улаанбаатар хотод, 17 нь орон нутагт тохиолдол бүртгэгдсэн байна. Орон нутгаас хамгийн их буюу 10 тохиолдол Дорноговь аймагт бүртгэгджээ. Харин 16 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавируст халдвартай  161 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 14 хүн нэн хүнд өвдсөн байна. Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн 594 хүн гэрийн хяналтад байна. Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>