УКРАИН: Дайны 106 дахь өдрийн онцлох үйл явдлууд

341

 

УКРАИН: Дайны 106 дахь өдрийн онцлох үйл явдлууд

 

-ОХУ-аас өөр хэн ч хүлээн зөвшөөрдөггүй Бүгд Найрамдах Донецк Ард Улсын "Дээд шүүх" Британийн Айден Аслин, Шон Пиннер, Мароккогийн Саадун Брахим нарт цаазаар авах ял оноолоо. Тэд Мариуполийг бүслэх үеэр олзлогдсон. Лондон, Киевт тэд шүүх болон түүний шийдвэрийг хууль ёсны бус гэж нэрлэв.

-Энэ хооронд Оросын Мөрдөн байцаах хороо Азовсталд бууж өгсөн Украины 200 офицерыг байцааж, Украины цэргийн эсрэг нийт 1100 эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдээлэв.

-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин I Петр хаан шинэ газар нутгийг эзлэн аваагүй, харин өмнө нь алдсан газар нутгийг Оросын төрд "буцааж өгсөн" гэж мэдэгджээ. Түүхэн баримтуудын маргаантай тайлбараас Путин өнөөдрийн үйл явдал руу шилжиж: "Эргэж, хүчирхэгжих нь бидний хувь тавилан мөн" гэж хэлэв. Хоёрдугаар сарын 24-нд "тусгай ажиллагаа"-аа эхлүүлж байгаагаа Путин зарлахдаа түүний төлөвлөгөөнд Украины газар нутгийг эзлэх асуудал ороогүй гэж шулуухан хэлж байв. Гэвч түүний хожим хойшдынх нь үгс түрэмгийлэл эхэлснээс хойш Оросын булаан эзлэгдсэн Украины хэсгийг өөртөө нэгтгэх төлөвлөгөөг дэмжсэн гэж ойлгож болно.

-Барууны тагнуулын албаны хэлснээр тэд Оросын армийн амь үрэгдсэн цэргийн хохирлыг 20,000-д хүрсэн гэж тооцоолж байна. Харин Украины Жанжин штабын мэдээлснээр Оросууд 31 мянга гаруй хохирол амссан. Гуравдугаар сарын сүүлчээс хойш Оросын Батлан ​​хамгаалах яам амиа алдагсдын талаарх мэдээллийг задруулаагүй байна.

Сануулахад BBC-ийн Орос дахь алба өмнө нь Оросын 3052 хохирогчийн нэрийг баталж чадсан юм.
-Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михайло Подоляк ВВС-д өгсөн ярилцлагадаа Украины дайны өнөөгийн шатанд өдөрт 100-200 хүн амиа алдаж байна гэж мэдэгджээ. Энэ нь Украины албаны хүмүүсийн дурдснаас ч илүү юм. Мөн өдрийн өглөө Украины Батлан ​​хамгаалахын сайд Алексей Резников өдөрт 50-100 хүн дайнд амь үрэгдэж байгаа тухай ярьжээ.

- Подоляк Оросын армийн хүнд техник, ялангуяа их бууны хувьд Донбассын чиглэлд хүчний асар их давуу талбий болгож байгааг дурдав.

-Северодонецк хотод ширүүн тулаан үргэлжилж байна.

Эх сурвалж: Toim.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>