Төрийн нарийн бичгийн дарга нарын хэн нь хэн бэ

1434

Төрийн нарийн бичгийн дарга нарын хэн нь хэн бэАж үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг явуулж, хамгийн өндөр оноо авсан хүмүүсийн нэрсийг тодруулаад байна. Эдгээр хүмүүс өмнө нь ямар албан тушаал хашиж байсан, аль намын гишүүн болохыг одоо хүргэе. Энэ удаа яамдын сайд нь аль намынх байна тэр намынх нь төлөөлөл Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох тохироог хийжээ.

Аж үйлдвэрийн яам- Төрийн нарийн бичгийн даргаар Д.Нямхүү:

Ч.Сайханбилэгийн Засгийн газар шинэ яам байгуулсан нь Аж үйлдвэрийн яам. Энэ Засгийн газар аж үйлдвэрийн салбар, үндэсний үйлдвэрлэгчид, хувийн хэвшлээ дэмжинэ гэдгээ мэдэгдээд байгаа.Шинэ яам байгуулагдсан ч, Төрийн нарийн бичгийн дарга нь томилогдоогүй байсан юм. Тус яаманд Төрийн нарийн бичгийн даргаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайд асан Д.Нямхүү томилогдохоор нэрийг нь Төрийн албаны зөвлөл тодруулжээ.

УИХ-ын 2012 оны сонгуулиар тэрбээр Увс аймагт нэр дэвшиж байсан. Д.Нямхүү Ардчилсан намын "Кроун” фракцийн голлох хүмүүсийн нэг хэдий ч "Алтангадас” фракцийн эрх ашгийг хамгаалан зогсдог талтай. Энэ нь Засгийн газраас Ардчилсан намынхан гарсны дараагаар Н.Алтанхуягийг огцруулах, намын даргаас нь буулгах асуудал яригдахад "Кроун” фракцийнхан түүний талд байснаас харагддаг. Увсаас сонгогдсон Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатарын Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх маргааны дараахан Д.Нямхүү УИХ-ын гишүүн болох нь гэх мэдээлэл цацагдаж байв.

Түүний хувьд өнгөрсөн сонгуульд ялагдал хүлээсэн. Увс аймаг сонгуулийн маргаантай асуудал байсан учир тэрбээр өөрийгөө сонгуульд ялагдал хүлээх ёсгүй байсан гэж үздэг нэгэн. Иймд дараагийн сонгуулийн урьтал болгож түүнд албан тушаал өгч буй бололтой.

Зам, тээврийн яам- Төрийн нарийн бичгийн даргад Ж.Бат-Эрдэнэ:

Тэр бол УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах. "Монголын цахилгаан холбоо” компанийн гүйцэтгэх захирал асан Ж.Бат-Эрдэнэ.Тэрбээр хамтарсан Засгийн газрынүед 2011-2012 онд Мэдээллийн шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргаар ажиллаж байсан. Үүний дараагаар "Монголын цахилгаан холбоо”-ны гүйцэтгэх захирлаар мөн ажилласан юм.

Тухайн үед Мэдээллийн шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргаар түүнийг ажиллаж байхад чагнах тоног төхөөрөмжөөс нь чагнах төхөөрөмж илэрсэн гэх "ZTE” компанийг Монголд үйл ажиллагаа явуулахад хувь нэмрээ оруулсан гэх шүүмжлэл байдаг. Харин тэрбээр энэ тухайгаа өөрөө тайлбарлахдаа "Намайг тус газрын даргаар очиход "ZTE” компани гэрээгээ хийгээд жигдрүүлчихсэн байсан Тоног төхөөрөмжөө оруулчихсан байсан юм. Тус компани зээлийн гэрээгээ Сангийн яамтай, хамтарч ажиллах гэрээгээ агентлагтай, хяналт тавих гэрээгээ сүлжээ компанитай байгуулсан байдаг” гэж байв.    

Ж.Бат-Эрдэнийн хувьд 2004 онд Ардын намд элссэн байдаг. Тухайн үед Дэд бүтцийн яамны газрын даргаар ажиллаж байхад Ерөнхий сайд Н.Энхбаяр түүнийг Ардын намд элсэхийг санал болгож, тухайн үеийн МАХН-д элсэж байжээ.Энэ ч утгаараа түүнийг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад томилуулахаар болж байгаа юм.

Хөдөлмөрийн яам- Төрийн нарийн бичгийн даргад С.Магнайсүрэн:

Өмнөх парламентад УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан хүн бол С.Магнайсүрэн. Түүний хувьд энэ албан тушаалд байхдаа олонд танигдаж эхэлсэн гэхэд болно. Ардын намын гэгдэг С.Магнайсүрэн Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудал сөхөгдөх үед л аль нэг яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоно гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм.

Хүнс, хөдөө аж ахуйн яам- Төрийн нарийн бичгийн даргад Н.Ариунболд:

"Тариалан эрхлэгчдийг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байгаа Н.Ариунболд Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдохоорболж байна.Тариалан эрхлэгчдэд олгох мөнгийг уг сангаас олгохгүй байна гэх маргаан их гарч, тариаланчид жагсаал цуглаан хийсэн. Харин Н.Ариунболдын тухайд "Тариалан эрхлэгчдийг дэмжих сан”-д Сангийн яамнаас тариаланчдад олгох мөнгө орж ирсэн, иймээс цагаан сараас өмнө мөнгийг олгож эхэлнэ гэж мэдэгдсэн. Энэ цаг үедтус сангийн гүйцэтгэх захирал салбарын яамны Төрийн нарийн бичгийн дарга болох нь.

Уул уурхайн яам- Төрийн нарийн бичгийн даргад Д.Артаг:

Тэр бол Ардчилсан намын гишүүн. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан гэдгээр нь түүнийг мэдэх болов уу. Мөн л улс төрд төдийлөн танигдаагүй эрхэм. Түүнийг УИХ-ын гишүүн Г.Баярсайханы хүн гэдэг юм билээ.

Ц.Гэрэл uls

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>