Хөгжлийн банкны хэрэг шүүхэд шилжээд хэрэг байгаа юм уу?!
Тухайлбал, Ерөнхийлөгч асан, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүд асан, сайд асан, Төрийн нарийн бичгийн дарга асан, мөн одоогийн УИХ-ын гишүүд, Төрийн нарийн бичгийн дарга нар, тэр ч байтугай Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч хоёр нь яллагдагчаар татагдчихсан байх юм. Ийм том “бүрэлдэхүүн”-тэй хэрэг учраас шүүх рүү шилжсэн хойно сүртэй л адал явдал өрнөж таарна. Гэхдээ шүүх шударга шийдвэр гаргаж чадах уу гэдэг асуудал гарч ирнэ. Тодруулбал, зарим холбогдогчийн тухайд нэр бүхий шүүгч нарын итгэл үнэмшилд итгэж болохооргүй холбоос байна.
Ийм учраас “...Хөгжлийн банкны хэрэг шүүхэд очоод хэрэг байгаа юм уу” гэж асуумаар болж байгаа юм. Гэтэл Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн “зээл” авсан “Пирамид орд” ХХК-ийн асуудлыг шалгах явцад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайханы гэрээс “Пирамид орд” ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй гар бичмэл олдсон зэргээр шүүхэд очих нөхцөл нь бүрдсэн байгаа юм.