Ц.Элбэгдорж Ц.Нямдоржийг АТГ-ын даргаар томилох сонирхолтой байна

1073

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын дэд даргаар Ц.Нямдоржийг томилох саналыг УИХ-д өргөн барьсан байна. АТГ-ын дэд дарга байсан Б.Хурц Тагнуулын Ерөнхий газрын дарга болоод удаж буй. Ц.Нямдорж нь 2013 онд АТГ-ын Гүйцэтгэх албаны даргаар томилогдсон бөгөөд өмнө нь тус албаны даргаар ажиллаж байжээ.

Авлигын эсрэг хуульд "АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй иргэн байх ёстой” гэж заасан байдаг. Харин Ц.Нямдоржийн хувьд дээрх шалгуурыг хангасан гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>