Эмч Ж.Чинбүрэн хэзээ улстөрч болох вэ?!
Ж.Чинбүрэн уг нь мэргэжилдээ янзын сайн. Мундаг эмч. Мэргэжлээ сайтар эзэмшсэний буянд төрөөс дээд зэргийн хишиг хүртсэн. Гавьяат эмч болсон. Улмаар улс төрд ч орж ирсэн. УИХ-ын гишүүн болоод гурав дахь жил рүүгээ ороод явж байна.
Уг нь Баянзүрхийнхэн түүнийг "...Ганцхан ЭМЯ-тай ноцолдоод бай” гэж сонгоогүй нь ойлгомжтой. Сонгогчдод хэрэгтэй түмэн асуудал бий. Харин тэр "...Сонгогчдынхоо хүсэл шаардлагын хэдээр нь дуугарч, хэдэн хуульд санал хүсэлтийг нь оруулсан бэ” гээд тоолбол их сонин дүн гарна. Жил гаруйн өмнө дөө, хүний их эмч Т.Буяннэмэх гэдэг хүн "...Ж.Чинбүрэнгийн санаачилсан хуулийн ард "гамшиг” нуугдаж байна” гэж бичиж байв.
Түүнчлэн Ж.Чинбүрэнтэй нэр холбогдоод байдаг "Мед портал” эмнэлэг Хавдрын эмнэлгийн зүүн жигүүрт байдаг. Тэр эмнэлэг Хавдрын эмнэлэгтэй гэрээ хийхдээ "...Ашигтай ажилласан тохиолдолд эхний жилдээ ашгийнхаа 10 хувийг, хоёр дахь жилдээ 20 хувь, гурав дахь жилдээ 30 хувийг өгөх”-өөр тохирсон гэх мэдээллүүд хуучраагүй л байна.