Эрхэм гишүүн Ж.Чинбүрэн эрүүгийн хэрэгт шалгуулж эхлэв үү?
Эмч Ж.Чинбүрэн эрхэм гишүүн болоод жил болж байна. Гэвч өмнө нь ХСҮТ-ийн даргаар ажиллаж байсан үеийнх нь асуудал буцаж ороогоод байдаг ажээ. Өөрөө ч өнөөг хүртэл ХСҮТ-өөс салж чаддаггүй бололтой.
Гол агуулга нь Ж.Чинбүрэн ХСҮТ-ийн даргаар ажиллаж байхдаа тендер будлиантуулсан, ХСҮТ-ийн санхүүгийн зөрчилтэй холбоотой юм байна.
Учир нь эрхэм гишүүн Ж.Чинбүрэн нь өдгөө ХСҮТ-ийн ТУЗ-ийг байгуулж, түүндээ өөрийн хүмүүсийг оруулахаар "ажиллаж” байгаа. Мөн Ж.Чинбүрэн өөрийн хувийн эмнэлэг болох "Медпортал” эмнэлгээ ХСҮТ-ийн зүүн жигүүрт байрлуулсан. Тэгээд ХСҮТ-тэй гэрээ хийлгэн ашигтай ажилласан тохиолдолд эхний жилдээ ашгийнхаа 10 хувийг, хоёр дахь жилдээ 20 хувь, гурав дахь жилдээ 30 хувийг өгөх гэрээ хийсэн.