“Чуан” үсэг ба унаган насны дурсамж

86

   

Жао Личао цайны үйлдвэр ХХК-ийн захирал Жиньли “Чуан” брэндийн хэвийн цайг танилцуулж байгаа нь

Номин ногоон хивс дэвссэн гэж харагдах цайны тарианууд “Мөрөн хот” гоёхон нэрийдэлтэй Ухань хотын бас нэгэн өнгө үзэмж болой... Цээж онгойлгох агаарт зүйлийн цэцэг дэлгэрч, бие биеэ чимсэн уул ус нь очсон бүхний сэтгэлийг баясгаж мэлмийг тогтооно. Бид зам дагуу хөх уул хөхөмдөг усыг сонирхсоор Хубэй Мужийн Жао Личао цайны үйлдвэр ХХК-ийн “Чуан” брэндийн цайны музейд очсоноор үйлдвэрийн захирал ажилтнуудын хамт халуун дотноор дотогш урилаа. Цайны анхилуун үнэр үнэхээр сэтгэлийг тайвшруулж, бүх анхаарал өөрийн эрхгүй том жижиг ширхэг ширхэг хөх цайны үзмэрүүдэд татагдлаа. Баяр дурсгалын өдөр буюу түүх соёлыг харуулсан хийцтэй “Чуан” брэндийн хэвийн цайнуудаас Хятадын эртний үеийн дөрвөн сайхан бүсгүйн цайны бүтээгдэхүүн онцгой содон байлаа.

 

   Эх оронтой маань нас чацуу баригдсан энэхүү үйлдвэрийн хашаанд цайны анхилуун үнэр ханхалж, сүүлийн үед баригдсан агуулах байгууламжууд нь орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангах нь тодорхой харагдана.

   Бид цай исгэх агуулахаар явж байхад хаалгатай эмх цэгцэй байрлуулсан цайг хараад "Энэ Монгол Улсын ард түмэнд хариу бэлэг болгон барьсан 30 мянган ширхэг “Чуан” брэндийн хэвийн цайны материал мөн үү? Эдгээр түүхий материалуудыг хаанаас хангаж байгаа вэ? Үйлдвэрлэх явц нь ямар байдаг вэ? Өдөрт хэдэн ширхгийг үйлдвэрлэдэг вэ?" гэж Монгол Улсын зочин Б.Тулга догдлон гайхсан байдалтай ар араас нь асуултаа тавина.

 “Чуан” брэндийн хэвийн цайны тав дахь үеийн өв залгамжлагч Чен Жүньхай Б.Тулгад хэвийн цайны үйлдвэрлэх явцыг танилцууллаа

   - Энэ “Чуан” брэндийн хэвийн цайны материал мөн. Та бүхэн сүүтэй цай чанахад хэрэглэдэг хэвийн цайны материал юм. Бид цайны тариаланчдыг хоршоо хэлбэрээр зохион байгуулж, холбогдох стандартын дагуу түүхий материалуудыг нийлүүлдэг. Манайхан цай үйлдвэрлэх долоон шугамтай. Өөр өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгцээний дагуу үйлдвэрийн шугамуудыг ажиллуулдаг. Цайны навчны материалуудыг багадаа хагас жилээс дээш бүр арав гаруй жил бэхлэх зэрэг процессуудаар исгэдэг. Та үүнийг харж байна уу?  2014 онд агуулахад оруулсан. Исгэх хугацаа удаан байх тусам цайны үнэр амт нь илүү зөөлөн, анхилуун болдог. Ямар ч химийн нэмэлтгүй. Өдөрт 10 мянган ширхгийг үйлдвэрлэж, Өвөр Монголд жил бүр 3-4000 тонныг борлуулдаг. Оргил үед 5-6000 тоннд хүрдэг" гэж “Чуан” брэндийн хэвийн цайны тав дахь үеийн өв залгамжлагч Чен Жүньхай танилцуулаа.

    "БНХАУ-д цар тахал гарсны дараа Монгол Улсаас 30 мянган халуун хошуут хониор тусалсан бөгөөд хожим нь Хятадын үндэсний биет бус соёлын өв болох "Түмэн газрын цайны зам"-ын "Чуан" брэндийн хэвийн цайг Монголын ард түмэнд хариу бэлэг болгон барьсныг би Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байсан. Хятад улсын нөхөрсөг хөрш болсон Монгол Улс цар тахлын үед тусламжийн гараа сунгасанд Монгол Улсын иргэний хувьд ихээхээн бахархаж байна. Би өнөөдөр Хубэй мужийн Чиби хотод ирж, "Чуан" брэндийн хэвийн цайны үйлдвэрлэлийн үйл явцыг нүдээрээ үзнэ гэж зүүдлээ ч үгүй байсан. Олон зуун жилийн турш эдгээр хэвийн цайны өв залгамжлагчдын тэсвэр тэвчээр, эр зориг, арга ухаан үнэхээр агуу их байна" гэж Б.Тулга эрхий гарган магтаж байлаа.

     2022 оны 05-р сарын 23-наас 29-ний өдрүүдэд "Гадаад хүний нүдээр хөдөө орон нутгийн хөгжил" цуврал сурвалжилгын үйл ажиллагаа Хубэй мужийн Ухань хот дахь аяллаас эхэлсэн юм. Монгол Улсын зочин Б.Тулгын хамт 4 хүний бүрэлдэхүүнтэй аяллаа эхлүүлсэн билээ. Б.Тулга маань энэ жил 47 настай, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод урт хугацаагаар амьдарч байгаа бөгөөд халдварт өвчний улмаас Монгол Улсдаа буцаж чадаагүй 3 жил болж байна. Бага охин нь энэ жил их сургуулиа төгсөх юм. "Хилийн боомт эрт нээгдэж, охиныхоо төгсөлтийн үеэр очих юмсан" гэж ярив. Тэрээр дүүтэйгээ хамт Хөххотод монгол хоолны газар ажиллуулдаг бөгөөд өөрөө оёдлын мэргэжилтэй болохоор хувцасны жижиг дэлгүүр ажиллуулан чөлөөт цагаараа хувьцас эсгэн оёж, орлогоо нэмэгдүүлдэг. Тэрээр "Энэхүү сурвалжилгын ажиллагаанд оролцож байгаадаа өөрийгөө маш азтай хүн, ховор тохиолдол боллоо” гэж ярилаа.

 “Чуан” брэндийн хэвийн цайны дөрөв дэх үеийн өв залгамжлагч Гань Дөпин "Түмэн газрын цай"-ны замыг танилцууллаа

 

Б.Тулгад цай бэлэглэв

     Тус музейд 1998 онд Монгол Улсад зориулан үйлдвэрлэсэн “Чуан” брэндийн хэвийн цай Б.Тулгын анхаарлыг татлаа. Тэрээр "Миний өвөө, эмээгээс хойш энэ хэвийн цайг ууж байсныг санаж байна. Намайг бага байхад ээж дэлгүүрээс авуулж, сүүтэй цай чанаж уудаг байсан. Харахад үнэхээр сэтгэлийг дулаацуулж, хүүхэд насны сайхан дурсамжийг санагдууллаа. Би аав ээж, төрсөн нутаг, гэрийнхээ үнэрийг саначихлаа" хэмээн хэвийн цайн дээр бичигдсэн кирилл үсгийг уншиж, ээждээ цай нүдэхэд тусалж байсан тухайгаа ярьж, нүд дүүрэн нулимстай байлаа. Тус үйлдвэрийн захирал Жиньли: "Жао Личяо үйлдвэрийн хэвийн цай нь малчдад эртнээс өдгөө хүртэл ихээр таалагдсаар ирсэн. Монголын ард түмэн "Чуань" /川/ гэдэг үсгийг танихгүй ч гурван зураастай /川/ цай бол хятад орны цай, сайн цай гэж сэтгэлдээ санаж явдаг” гэж ярьж байлаа.

    Ууж байгаа нь цай боловч сэтгэл зүрхэнд мэдрэгдэх нь аав ээж, эх нутгийн тухай дурсамж мөрөөдлийг санагдуулна. “Түмэн газрын цайны зам”-ын түүхийг бүтээсэн эдгээр ширхэг ширхэг цайнуудын тус бие нь нэг талаар түүхийн эргэцүүлэл, нэг талаар дурсамж болохыг өгүүлэхийн учир үгүй билээ. Адил бус улс орон адилс бус түүх соёл, адил бус зан заншилтай байдаг. Олон зуун жилийн турш “Түмэн газрын цайны зам” дагуух барилга байгууламж, эдлэл хэрэгсэл зэрэг олон зүйлүүд эрс өөрчлөгдсөн боловч хүн хүний хоорондох хайр сэтгэл, төрсөн нутаг төрөл садны тухай сайхан дурсамж, сэтгэл сэтгэлээ ойлголцох нөхөрсөг харилцаа огт өөрчлөгдөөгүй юм байна.

    Цайны анхилуун үнэрээр Хятад, Монгол хоёр орны ард түмний сэтгэлийн гүн дэх дурсамж үнэртэж, “Түмэн газрын цайны зам”-ын агуу их үзэл санаа бидний зүрх сэтгэлд хоногшсон билээ.

    “Чуан” брэндийн хэвийн цайны дөрөв дэх үеийн өв залгамжлагч Гань Дөпин "Монгол Улс бол “Түмэн газрын цайны зам”-ын чухал зангилаа, Ухань хот нь "Бүс ба зам"-ын гол зангилаа хот мөн. Хубэй муж ба Монгол Улс эртнээс нөхөрсөг харилцаж байсан түүхтэй. Цар тахлын үед Ухань хотын ард түмэн Монгол Улсын ард түмний халуун дулаан сэтгэлийг мэдэрсэн, бид “Чуан” брэндийн хэвийн цайг хариу бэлэг болгон барьснаар Хятад, Монголын ард түмний дунд “Хонь ирж, цай очих” сэтгэл хөдөлгөм түүх буй болсон байна. “Хонь ирж, цай очих” түүх өмнө нь байсан, өдгөө ч байна. Ирээдүйд энэхүү түүхийг илүү бадруулж сайн хийх болно” гэж сэтгэл дүүрэн ярилаа.

   “Хонь ирж, цай очих” түүх нь Хятад, Монгол хоёр орны найрсаг аялгууг эгшиглүүлж, шинэ эрин дэх Хятад улсын хамтын сайн сайхан амьдралын төлөөх чин үнэнч халуун дотно уриа болох бөгөөд Хятад, Монголын ард түмний нөхөрсөг харилцааны мөнхийн тод илэрхийлэл болох юм.

 

Зохиогч: Бэлтгэсэн: Хань Хуншя, Б.Сурнаа
Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж: Солонго

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>