Мяо үндэстний тосгоны “Хоньчин хүүхнүүдийн анги”

223

Лян Зү-Ин ээжтэйгээ хамт суралцаж байгаа нь

Хятадын баруун өмнөд нутгийн Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орон болон Гүйжөү мужийн уулзварт орших Дамяо уулын жалганд Ү Ин хэмээх Мяо үндэстний тосгон байдаг. Ү Ин гэдэг нь “Үзэсгэлэнтэй шинэ бэр” хэмээх утгатай Мяо үг юм. Эдийн засгийн нөхцөл, уламжлалт үзэл, бүс нутгийн орчин зэргийн нөлөөгөөр энэ тосгоны 40-өөс дээш насны эмэгтэйчүүд бараг л бүгдээрээ сургуульд огт яваагүй. Ихэнх нь багаасаа хонь хариулан, гэрийн ажлаа хийж, дүү нараа асардаг. Сургууль соёлын мөр хөөх нь тэдний хувьд биелэгдэшгүй алсын мөрөөдөл байсан гэнэ.

Лян Зү-Ин энэ жил 46 настай. 7 настайгаасаа амьдралын ачааг алзалгүй үүрч, өглөөнөөс орой болтол завгүй зүтгэсээр хэдэн арван жилийг туулжээ. 

2020 оны гуравдугаар сараас нутгийн захиргаа нь Ү Ин Мяо үндэстний тосгонд сургалт зохион байгуулж, хятад хэл, бүжиг, хөгжим зэргийг зааснаар Лян Зү-Ин шиг хоньчин хүүхнүүд хичээлийн танхимд соёл мэдлэг эзэмшин, сургуульд орох мөрөөдлөө оройтсон ч гэсэн биелүүлж чадлаа.

Уншиж мэддэггүй, сайн харилцаж чаддаггүй, гаднын хүмүүсээс холхон явдаг Лян Зү-Ин ноднингоос хот орж олон зүйлийг сурч, далайгаар аялж нүд нээжээ.

Лян Зү-Ин одоо вичат, гар утсаа ашиглан хятад хэлээр бизнес эрхлэгчидтэй харилцаж, хүнсний ногоо худалдах ажлаа ярьдаг боллоо. Мөн тэрээр байнга влог хийж, тосгоныхоо хүүхнүүдийн хамт нутгийнхаа өвөрмөц ёс заншил, өнгө төрхийг танилцуулдаг юм. 

Эх сурвалж: cri.cn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>