Хот хариуцсан Ж.Сүхбаатарын төрсөн дүү түгжрэл бууруулах төсвөөс "тоншиж" эхлэв үү

637

УИХ-ын гишүүн, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар 22 насандаа буюу 1997 онд тухайн үед УИХ-ын гишүүн байсан С.Төмөрийн туслах болж, Төрийн ордонд анх орж байв. Тэр цагаас хойш нам, төрийн ажилд амьдралынхаа 25 жилийг зарцуулсны эцэст сая нэг Засагт багтаж, Хот хариуцсан сайд гэх сэтэр зүүв. Түүний хувьд, хувийн бизнесийн түүхгүй, хөрөнгөө дундаж харагдуулахыг хичээдэг, чухамдаа төрийн хар хүн гэж харагдах гэсэн “амбицтай” нэгэн. Тэгвэл булавч бултайхын үлгэрээр Хот хариуцсан сайдын хэд хэдэн баримтыг ил болгож байна.

ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ТӨСВИЙН “МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ” ЗОРИУЛАЛТТАЙ 1.0 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨС “ПИНДОЛА ПАРТНЕРС” ХХК 6.0 САЯ ТӨГРӨГ АВЧЭЭ

       УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга гэх давхар албатай болоод буй. Тэгвэл түүний төрсөн дүүгийн компани нь түгжрэл бууруулах төсвөөс “хумсалж” эхэлсэн байж болзошгүй баримт байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 2022 оны хоёрдугаар сарын 22-нд гаргасан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/246 дугаар захирамж ил болж, иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад буй. Учир нь, тус захирамжаар нийслэлийн түгжрэлд зарцуулах төсвөөс 1.0 тэрбум төгрөгийг мэдээлэл түгээх зориулалтаар хувийн компаниуд руу шилжүүлсэн байдаг.

    Тэгвэл тэр 1.0 тэрбум төгрөгөөс хувь хүртсэн компаниуд дотор Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарын дүү Ж.Дарханбаярын “Пиндола партнерс” ХХК багтжээ. Тодруулбал, нийслэлээс “Пиндола партнерс” ХХК-ийн данс руу 6.0 сая төгрөг шилжүүлсэн байх юм. Төрсөн ах нь түгжрэлийн төсвийг үр ашигтай зарцуулах үүрэгтэй төрийн сайдаар томилогдсон атал төрсөн дүү нь сая, саяар “хумслаад” байх нь хуульдаа харш л баймаар.

Ж.Дарханбаярын хувьд, “Пиндола партнерс” ХХК-иас гадна “Ай Эм Эйч Пи” ХХК-ийг төрсөн дүү Ж.Түвшинбаяр, төрсөн ах Ж.Сүхбаатарын хадам Хайдавын Цагаанхүү нартай хамтран эзэмшдэг ажээ.

Ж.СҮХБААТАР ТӨРСӨН ДҮҮДЭЭ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ 62 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ ТӨСӨЛ ХАРИУЦУУЛАВ УУ

     УИХ-ын гишүүн, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарын төрсөн дүү Ж.Түвшинбаяр нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Барилга, хот байгуулалтын яамны хэрэгжүүлж буй “Дархан хотын бохир усны менежментийн төсөл”-ийн удирдагчаар томилогджээ. Энэхүү төсөл нь Азийн хөгжлийн банкны 20.68 сая ам.доллар буюу 62 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгжиж буй бөгөөд төслийн хүрээнд Дархан хотод шинэ цэвэрлэх байгууламж барьж, ашиглалтад оруулж буй юм. Товчхондоо, төрийн алба, бизнесийн талбарын туршлага нимгэн Ж.Түвшинбаяр тун өндөр буюу 62 тэрбум өндөр санхүүжилттэй төслийг төрийн өмнөөс удирдахаар томилогджээ гэсэн үг. УИХ-ын гишүүн, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарын хувьд Дархан-Уул аймагт 10 жилээ дүүргэсэн, тэндэхийн гаралтай. Төрсөн дүү нь тус аймагт хэрэгжиж буй төслийг удирдаж байна гэхээр санаандгүй давхцал биш мэт.

    Түүгээр зогсохгүй, Ж.Түвшинбаярын эхнэр нь Энэтхэгийн Элчин сайдын яаманд ажил эрхэлдэг бөгөөд шинээр баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төсөлд оролцоотой явж ирсэн мэдээлэл байна.

ХҮНСНИЙ “ЭМ ТИ ЭС АГРО” ХХК-Д Ж.СҮХБААТАРЫН НӨЛӨӨ БИЙ ЮҮ

       УИХ-ын гишүүн, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар төр түшилцэхээсээ өмнө Ардын намын гал тогоог “сахиж” байснаас биш, хувийн бизнестэй холбогдсон түүхгүй. Тэгвэл өдгөө Ж.Сүхбаатарын эхнэр Хайдавын Жавхлант нь хуучин нөхөр буюу “АПУ”-гийн П.Батсайханы төрсөн дүү Пүрэвийн Бат-Эрдэнэтэй хамт “Эм Ти Эс Агро” ХХК-ийг эзэмшдэг ажээ. Гүйцэтгэх захирлаар нь тэдний охин Бат-Эрдэнийн Сэндэм ажилладаг юм байна. Х.Жавхлант энэ компанийг анх байгуулж, удирдаж байсан ч П.Бат-Эрдэнэд алдсан гэх шүүхийн проткол байдаг. Ямартай ч одоог хүртэл хамтран эзэмшдэг хэвээрээ ажээ. “Эм Ти Эс Агро” ХХК-ийн тухайд хүнсний ногоо, жимс жимсгэнэ, лаазалсан мах, махан бүтээгдэхүүн болон далайн гаралтай бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг, салбартаа томд тооцогдох компаниудын нэг.

       Эцэст нь, Ж.Сүхбаатар хот хариуцсан сайд болохоосоо өмнө гүүрэн замын троллейбус буюу “LRT” төсөлд ихээхэн санаа тавьдаг байсан. Жишээ нь, УИХ-ын чуулганы индэр дээрээс “Түгжрэлийг бууруулах зорилготой LRT  төслийг манай намынхан өөрсдөө гацааж байна” гэж ихэд уурсаж байсан удаатай. Сонирхолтой, Ж.Сүхбаатарын ах дүү нар ч “LRT” төслийг идэвхийлэн дэмжигчид юм байна. Өөрөөр бол, түүний ах, дүү нарт энэ төсөлтэй холбоотой ямар нэг ашиг сонирхол байгаа гэх хардлага төрж байгааг цаашид анхааралдаа байлгах нь зүйтэй байх.

https://ergelt.mn/news/64/single/28632

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>