ХЭҮК: Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд цалиндаа хамгийн их санаа зовнидог
Судалгааны хүрээнд хүүхдийн сэтгэл санаанд нөлөөлөх ажил болон бие бялдрын хөгжилд нөлөөлөх ажлыг тодорхойлсон байна. Ингэхэд хүүхдүүд хөдөлмөр эрхлэхдээ их ядрахаас зүрхшээх, хүнд зүйл өргөх, зөөхөөс шантрах, даарах эсвэл халууцахаас айх, цалингаа авч чадахгүй болов уу гэж санаа зовох, гэмтэх бэртэхээс айх зэргээр сэтгэл санаанд нь нөлөөлсөн хэмээн ярьсан байна.
Тухайлбал, сүх, хутга, заазуур зэрэг мэс хэрэглэдэг ажлыг хүүхдээр хийлгэх ёсгүй. Мөн суурь машин, механизмтай харьцдаг нөхцөлд хүүхэд ажиллуулахыг Хүүхдийн эрхийн конвенцоор хориглодог. Гэтэл ийм нөхцөлд ажилладаг хүүхдүүд хэд хэд байна" гэв.