Дэлгэц ширтэх нь хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлдгийг тогтоожээ

745

Дэлгэц ширтэх нь хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлдгийг тогтоожээ

 

Хөлд орж буй хүүхдүүдийн хувьд олон цагаар дэлгэц ширтэх нь хөгжилд нь сөргөөр нөлөөлдөг болохыг АНУ-ын Эрүүл мэндийн холбооны сэтгүүлд даваа гарагт нийтэлсэн судалгааны дүнгээс харагдаж байна.

Энэхүү судалгаанд 2-3 ба 3-5 настай хүүхдүүдийн хөгжил болон тэдний дэлгэц ширтэх хугацааны хамаарлыг тогтоосон байна. Хүүхдийн хөгжил гэдэгт харилцах чадвар, биеийн хөгжил, асуудал шийдэх чадвар болон нийгэмшсэн байдал зэрэг багтжээ.

Судалгааны дүнд 2-5 настай хүүхдүүдийн дэлгэц ширтэх хугацааг хязгаарлаж, өдөрт нэг цаг болгохыг АНУ-ын Хүүхдийн эмч нарын академийн мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд зөвлөсөн байна.

“Судалгаанд оролцсон хүүхдүүд өдөрт дунджаар 2-3 цагийг дэлгэц ширтэж өнгөрөөдөг бөгөөд тэдний дийлэнх нь зурагт, ухаалаг гар утас зэрэг төхөөрөмжийг өдөрт үзэх тохиромжтой цагийг хэтрүүлдэг нь ажиглагдсан” гэж Калгари их сургуулийн хүүхдийн хөгжлийг тодорхойлогч хүчин зүйлсийн судлаач, дэд профессор Шери Мадиган хэлжээ.

2-3 настайдаа олон цагаар дэлгэц ширтдэг байсан хүүхдүүдийг 3-5 настай болох үед бусад хүүхдүүдтэй харьцуулж үзэхэд тэдгээр хүүхдүүдийн хөгжилд хоцрогдол үүссэн нь ажиглагджээ.

“Эцэг эхчүүд дэлгэц ширтэх хугацааг тохируулах нь хүүхдүүддээ түргэн хоолыг бага хэмжээгээр өгдөгтэй ижил хэмээн ойлгох хэрэгтэй, аль алийг нь хэтрүүлсэн тохиолдолд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болно” гэж Ш.Мадиган нэмж хэлсэн байна.

Энэхүү судалгаанд Канадын ээж, хүүхдээс бүрдсэн 2441 хүн оролцжээ. Ээжүүдийн хувьд 2008-2010 онд жирэмсэн байсан бөгөөд тэднээс хүүхдийнх нь эрүүл мэндийн талаархи 2011-2016 оны хоорондох мэдээллийг цуглуулжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>