"Бяцхан Жэк Ма" дахин олны анхааралд өртлөө
Өөр нэгэн бичлэгт нэгэн эрэгтэй "Хараач, "Бяцхан Жэк Ма” гудамжинд надаас мөнгө гуйж байна" хэмээжээ. Алибаба группийг үүсгэн байгуулагч, Хятадын тэргүүн баячуудын нэг Жэк Матай тун адилхан хүүгийн зураг 2015 оноос урд хөршийн интернэт ертөнцөөр тарах болсон юм. Энэ нь Хятадын зүүн хэсгийн Жяньси мужийн Ёнфэн хошуунд амьдардаг найман настай Фан Шаочинь хэмээх хүү байв. Тухайн үед Хятадын интернэтэд "Бяцхан Жэк Ма” гэж алдаршсан хүүгийн гэр бүл тун хүнд нөхцөлд амьдардаг. Ээж нь өвчтэй, аав нь хөлгүй, өвөө нь Алцгеймерийн өвчтэй тухай орон нутгийн хэвлэлд бичиж байв. Удалгүй интернэт хэрэглэгчид Фан Шаочинь хүүд туслахыг Жэк Магаас хүсэх болсон билээ.