БНХАУ: Сансрын нисгэгчид үүргээ амжилттай гүйцэтгэлээ
Бээжингийн цагаар 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 00:16 цагт Шэньжөү-15 хөлгийн сансрын нисгэгч Фэй Жюньлун, Дэн Чинмин, Жан Лу нар долоон цаг орчмын хугацаанд бүхээгээс гарч үүрэг даалгавраа төгс амжилттай биелүүлсэн талаар Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн албанаас мэдээлжээ. Одоогийн байдлаар, сансрын нисгэгч Фэй Жюньлун, Жан Лу нар Вэньтянь туршилтын бүхээг рүү эсэн мэнд буцаж ирсэн бөгөөд бүхээгийн гаднах үйл ажиллагаа бүрэн амжилттай болжээ.
Бүхээгийн гаднах үйл ажиллагааны үеэр сансрын нисгэгчид Мэнтянь бүхээгийн гадна нэмэлт өргөтгөлийн насос суурилуулах зэрэг ажлуудыг хийх үйл явц саадгүй явагдсан байна. Хятадын сансрын станц баригдаж дууссаны дараа нисгэгчид анх удаа бүхээгээсээ гарч буй нь энэ бөгөөд сансрын нисгэгч Фэй Жюньлун, Жан Лу нар анх удаа сансарт алхаж, мөрөөдлөө дахин биелүүлжээ. Төлөвлөгөөний дагуу нисгэгчдийн багийнхан цаашид мөн бүхээгийн гадна олон үйл ажиллагаа явуулах юм байна.
Эх сурвалж: cri.cn