Тамгагүй, гэрчилгээгүй АН-ын дарга Л.Гантөмөр

275

Тамгагүй, гэрчилгээгүй АН-ын дарга Л.Гантөмөр

 

Сарын өмнө буюу хоёрдугаар сарын 9-нд Дээд шүүх Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгэсэн. Харин өнгөрсөн баасан гарагт Дээд шүүх Л.Гантөмөр нарын хүсэлтэд боломжгүй гэх хариу өглөө. 

 

Тодруулбал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 7-ны өдөр болов. Хуралдаанаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нараас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд "... намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэж үзлээ.

 

 

Уг өргөдөл нь "...намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй байгаа бөгөөд Ардчилсан намын хуучин удирдлага нь намын холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна. Дээрх байдлаар намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн тул өргөдлийг хүлээн авч, Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү.” гэсэн агуулгатай байв

 

Гэвч Дээд шүүх Л.Гантөмөр нарт улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэжээ. Ийнхүү АН-ын дарга, АН-ын тамга, АН-ын гэрчилгээ гээд асуудал үргэлжилсээр байх нь ээ.

 

 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж намын тамгаа Ц.Туваанд хүлээлгэн өгсөн. Үүний дараа Ц.Туваан, О.Цогтгэрэл гээд ээлж дарааллан АН-ын дарга "тодорсон". Гэвч С.Эрдэнэ "Би Ардчилсан намын дарга хэвээрээ” гэх мэдэгдлийг хийсээр өнөөдрийг хүрэв....Асуудал дахин хэдэн жил сараар үргэлжлэх нь тодорхой бус. Ямартай ч Л.Гантөмөр тамгагүй, гэрчилгээгүй намын дарга болов.

 

http://www.shuud.mn/a/547780

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>