Дөрөвдүгээр сараас Аэро Монголиа ХХК БНСУ руу нислэг үйлдэнэ

283

Дөрөвдүгээр сараас Аэро Монголиа ХХК БНСУ руу нислэг үйлдэнэ

 

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт гуравдугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлого агаарын тээврийн салбарт амжилттай хэрэгжиж нислэгийн тоо, давтамжийг 2-3 дахин нэмэгдүүлсэн талаар танилцуулсан.Тодруулбал, БНСУ-руу долоо хоногт 44 удаа нисдэг байсныг, 80 хүртэл нисэх боломжтой болгож хоёр дахин нэмэгдүүлээд байна.Агаарын тээврийн салбарт тэгш шударга өрсөлдөөнийг бий болгож, ХЯМД ТИЙЗ, ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРыг сайжруулах бодлогын ажлын хүрээнд БНСУ-руу хийх нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлж, Аэро Монголиа ХХК нь тус улс руу тавдугаар сарыг дуустал долоо хоногийн даваа, лхагва, бямба гарагт буюу долоо хоногт гурван удаа, зургадугаар сараас эхлэн өдөр бүр нислэг үйлдэхээр боллоо. Нислэгийн тийзний үнийн хувьд 1.4 сая төгрөгөөс эхэлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>