Богдын хорлонтой дүрийг үзүүлэхгүй байя
Хүсэн хүлээсэн Х Богд маань тодорч сүсэгтэн олон монголчуудын магнай тэнийж байх шиг байна. Нийгмийн цахим сүлжээгээр дүүрэн сэтгэгдэл. Зураг хөрөг. Үүнтэй холбоотойгоор хэлж сануулахгүй бол болохгүй үзэгдэл нэг байнаа.
Ардын хувьсгалын удирдагчийг алж тонилго гэсэн үүрэг өгчихөөд Богд цаашаагаа орчихдог. Тэгж зарлигдсаных нь дагуу маарамба нь жанжны гэрт нь ирж хор өгч үхүүлдэг. Тэр дүрсийг үзэхээс зарсхиймээр.
Одоо Богдыг тусгаар тогтнолын эцэг хэмээн үздэг болсны бүр эсрэгээр ингэж ярьсан дүрс зурагтаар хөврөх юм. Богд бол дайсны цаадхи дайсан, урвагчийн цаадхи урвагч, бүр хорлонтой амьтан, түүнийг түр аргацааж, хуурч мэхлэж, нэмэрт нь ард түмнээ давхар хуурч байгаа юм гэж тавласан үгсийг жанжин хэлжээ. Одоо бараг төрийн шашин болохоо шахчихсан бурхан буддын шашныг маань жанжин Сүхбаатар түр ашиглаад л дараа нь устгачихна гэсэн заналхийлэл тэр кинонд буй.
XXI зууны шинэ Монголын шинэ үе ийм кинонуудаар Богдоо төсөөлсөөр суух уу? Үүнд миний номын садан доктор О.Батсайхан зоригтой үгсээ дуугарч хариулт хэлнэ үү?