Хөлдсөн тогтоол усан дээр газар шорооны ажил хийж байгаад мөс цөмөрч тээврийн хэрэгсэлтэйгээ живж нас баржээ

273
 

Хөлдсөн тогтоол усан дээр газар шорооны ажил хийж байгаад мөс цөмөрч тээврийн хэрэгсэлтэйгээ живж нас баржээ

 

Экскаватороор хөлдсөн тогтоол усан дээр газар шорооны ажил хийж байгаад мөс цөмөрч, жолооч нь тээврийн хэрэгсэлтэйгээ живсэн осол гарчээ. 

Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 50 минутад Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар баг, Энгэр ус баг Оорцог гэх газарт үйл ажиллагаа явуулдаг уурхайн газарт "Экскаватор тогтоол усруу унаж, жолооч нь гарч ирээгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 36 настай, эрэгтэй "Ц” гэгч нь Hyundai маркийн экскаватороор хөлдсөн тогтоол усан дээр газар шорооны ажил хийж байгаад мөс цөмөрч тээврийн хэрэгсэлтэйгээ живсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Экскаватор болон амь хохирогчийг татан гаргахаар Онцгой байдлын алба хаагчид өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа аж. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>