Н.Удаанжаргалын Аргентинд бүгж байгааг тогтоожээ
АТГ-аас 2022 оны арваннэгдүгээр сарын 16-нд "Өнөөдрийн байдлаар тухайн албан тушаалтан гадаадад байгаа. Гэлээ ч мөрдөн шалгах ажиллагааны зарчим тасралтгүй явах ёстой" гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Дараа нь 2023 оны хоёрдугаар сарын 28-нд "...Н.Удаанжаргалыг яллагдагчаар татсан. Эх оронд нь буцаан авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа" гэсэн.
Эх сурвалжуудын мэдээллээр түүнийг эх оронд нь шилжүүлэн авчрахаар хоёр улсын холбогдох байгууллагууд яриа, хэлэлцээр хийж эхлээд байгаа юм байна. Энэ нь үр дүнтэй болбол Н.Удаанжаргал тун удахгүй хоёр дахь "шувуу" болж ирнэ гэсэн үг.