АНУ-ын тагнуулын "маш нууц" баримтуудыг олон нийтийн сүлжээнд цацсан этгээдийг баривчилжээ

272
 

АНУ-ын тагнуулын "маш нууц" баримтуудыг олон нийтийн сүлжээнд цацсан этгээдийг баривчилжээ

 

АНУ-ын холбоотнууд болон Украин дахь дайны нөхцөл байдлын талаарх тагнуулын нарийвчилсан үнэлгээнүүд бүхий Пентагоны "маш нууц” баримт бичгүүд олон нийтийн сүлжээнд гарч, дэлхий нийтэд шуугиан тариад буй. 

Тэгвэл АНУ-ын тагнуулын нууц мэдээллийг цахим сүлжээнд цацсан хэрэгт холбогдуулан Массачусетс мужийн Агаарын цэргийн хүчний үндэсний гвардын гишүүн 21 настай Жэк Тейшераг өчигдөр /2023.04.13/ баривчилсан байна. Ж.Тейшейраг баримт бичгүүдийг байрлуулсан "Discord” дахь групп чатыг ахалдаг нэгэн гэж үзэж байгаа хэмээн "CNN” агентлаг мэдээлсэн байна.

Эх сурвалж: CNN


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>