Лу ДиБелла: Э.Цэндбаатар бол ‘мангас’, тэр дэлхийн аварга болж чадна

219
 
 

Лу ДиБелла: Э.Цэндбаатар бол ‘мангас’, тэр дэлхийн аварга болж чадна

 

МУГТ Э.Цэндбаатар өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо Мексикийн Эди Валенсиа Меркадогийн эсрэг мэргэжлийн боксын ээлжит тулаанаа хийж байна.

Тэрээр 2018 оны есдүгээр сард мэргэжлийн боксын замналаа эхлүүлж, АНУ-ын "DiBella Entertainment”-тай гэрээ байгуулсан. Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналдаа "5-0” амжилттай, өрсөлдөгчөө гурван удаа хүнд цохилтоор ялж, нэг ч ялагдаагүй гэх амжилттай яваа.

Тэгвэл өнөөдөр болж байгаа тулааны өмнөх хэвлэлийн хуралд "DiBella Entertainment”-ын үүсгэн байгуулагч Лу ДиБелла багийг нь төлөөлөн тулалдаж буй Э.Цэндбаатарын талаар сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр "Э.Цэндбаатар бол мангас. Тэр бол нокаут хийж чаддаг, аймшиггүй тулаанч. Түүнд дэлхийн аварга болох бүрэн нөөц бололцоо бий. Бид түүнийг дэлхийн аваргын бүсийг авахад шаардлагатай бүх боломжоор хангана. Өнөөдөр түүний тулааныг дэлхий даяар үзэж байгаад баяртай байна” гэсэн юм.

Харин Э.Цэндбаатар "Өнөөдөр би энд байгаадаа маш баяртай байна. DiBella Entertainment-тай хамтран ажиллана гэдэг бол мөрөөдөл биелэж байгаа хэрэг. Би багаасаа мөрөөдөлдөө хүрч ирсэн. Дэлхий даяар үзэж байгаа үзэгчиддээ дахин нэг гайхалтай, тэсрэлттэй тулаан үзүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэв.

Э.Цэндбаатарын менежер Макс Алперович түүнийг Майк Тайсон, Мэнни Пакьяо нарын холимог тулаанч гэж онцолсон юм. Мөн түүнийг ямар ч түвшний өрсөлдөгчтэй тулалдахад бэлэн. Э.Цэндбаатартай хамт дэлхийн аваргын бүсний төлөө явна гэсэн байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>