Австрали улс “Vape”-ийг хориглоно

262

Австрали улс “Vape”-ийг хориглоно

 

Австралийн Эрүүл мэндийн сайд тамхины компаниудыг никотинд донтогчдын дараагийн үеийг бэлдсэн гэж буруутгаж, тамхины хэрэглээтэй тэмцэхээ зарлажээ. Австрали нь 2012 онд тамхины  хуулийг нэвтрүүлсэн анхны улс болсон.Тамхины борлуулалтад өндөр татвар ногдуулдагтай холбоотойгоор Австрали тамхины үнэ хамгийн өндөр байдаг бөгөөд нэг хайрцаг нь буюу 25 ширхэг нь 50 австрали доллароор (44 сингапур доллар) зарагддаг. Гэвч сүүлийн жилүүдэд Австрали улс өсвөр насныхны  вапингийн хэрэглээг бууруулахын тулд тэмцэж байна. Эрүүл мэндийн сайд Марк Батлер "Вапинг нь ахлах сургуулиудын сурагчдын түгээмэл хэрэглээ болж байгаа нь асуудал болоод байна. Мөн энэ нь бага сургуулиудад өргөн тархаж байна. Тэд тамхи татдаг шигээ "Big Tobacco” өөр нэг донтуулагч бүтээгдэхүүнд донтож, никотинд донтогчдын шинэ үеийг бий болгох магадлалтай” гэжээ. Электрон тамхийг тамхинаас гаргах нэг арга гэж сурталчилдаг ч дэлхий даяар, тэр дундаа манай улсад ч хүүхдүүдийн дунд өргөн тархаад байгаа юм. Өсвөр настнууд ихээр үйлчлүүлдэг сүлжээ дэлгүүрүүдэд кассны орчимд ил харагдах байдлаар электрон тамхийг байрлуулан худалдаалдаг нь хүүхдүүд худалдан авахад улам нөлөөлж байна. Электрон тамхи нь уушги гэмтээдэг 200 гаруй химийн бодис агуулдаг, тэдгээрийн зарим нь хумсны лак арилгах шингэн, зэрлэг ургамал устгах бэлдмэлд ашиглагддаг бодисууд ч байдаг аж.

https://www.todayonline.com/world/australia-announces-crackdown-vaping-2162766

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>