УИХ 126 гишүүнтэй байх төслийг гишүүдийн 92 хувь нь дэмжлээ
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд "Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар аргаар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно” хэмээн тусгасныг хуралдаан даргалагч танилцуулаад санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 95,5 хувь дээрх томьёоллыг дэмжсэнгүй.
Үүний дараа " Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын гишүүний далан зургааг тойргоос сонгуулийн олонхыг төлөөлөх /мажоритар/, тавийг улсын хэмжээний нэг тойргоос энэ хувь тэнцүүлэх /пропорциональ/ тогтолцооны зарчмаар сонгоно” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 92,4 хувь нь дэмжив.
Ийнхүү Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.