Тайван замаар маргааныг шийдвэрлэх ёстой

355

Хятад улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь энэ сарын 23-нд улс орнуудад хандан, яриа хэлцэл, хэлэлцээ, зуучлалын замаар маргааныг шийдвэрлэн, мөргөлдөөн үүсэж буй бүс нутгуудыг энх тайван, тогтвортой байдлаа олоход нь эртхэн туслахын зэрэгцээ тэдгээр бүс нутгийн энгийн иргэдийн аюулгүй байдал, хүнсний хомсдолыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.  

Жан Жүнь мөн өдөр Аюулгүйн зөвлөлийн "Хүнсний аюулгүй байдал ба зэвсэгт мөргөлдөөнд өртөж буй энгийн иргэдийг хамгаалах" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт хэлсэн үгэндээ, зэвсэгт мөргөлдөөний хамгийн гол хохирогч нь энгийн иргэд, үүнийг дагалдсан хүнсний хямрал нь тэдний амьдралыг улам туйлдуулдаг. Хятад улс мөргөлдөгч талуудад хандан, Аюулгүйн зөвлөлийн 2417, 2573 тоот тогтоолыг дагаж мөрдөн, олон улсын хууль тогтоомжийн дагуу энгийн иргэдийг хамгаалах хүмүүнлэгийн үүргээ тууштай биелүүлж, эмэгтэйчүүд, хүүхдүүд, эмзэг бүлэгт анхаарал хандуулж, тэдний аюулгүй байдлыг хангахыг уриалсан байна. 

Тэрээр мөн байнгын дэм шаардлагатай улс орнуудад урьд урьдынхаасаа илүү их хүнс, яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриалав. Харин тусламжийг илгээхдээ улс төрийн хөшүүрэг болгон ашиглахгүй, ямар ч нөхцөл дурдахгүйгээр шударга хандах ёстойг анхааруулжээ.

Эх сурвалж: cri.cn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>