Талын Монголын газар нутгийг тамын цөл болгогсдыг цээрлүүлье

247

Талын Монголын газар нутгийг тамын цөл болгогсдыг цээрлүүлье

 

"Өөхөн цагаан чулуугаа гаргаад хүлхээрэй, миний үр. Амны цангаа тайлагддаг юм. Одоо багахан зай үлдсэн...” хэмээн ээж нь хүүтэйгээ чулууны тухай үлгэр хүүрнэсээр алс хол замыг дусал ч ус уухгүйгээр туулдаг нэгэн үлгэрийг хэдэнтээ сонсож байж билээ.

Бага байхдаа "Ээж нь хүүгийнхээ цангаж байгаа зовлонг түр ч гэсэн мартуулахын тулд анхаарлыг сарниулах гэж "Чулуу хүлхүүлж байна”  гэж боддог байв. Тэгвэл тэрхүү өөхөн цагаан чулуу газрын хөрсний чийгийг тэнцвэржүүлж хадгалдаг байж...

Бид 9 жилийн өмнө  говьд, талд байдаг өнгө өнгийн чулуунуудыг түүгээд урагш нь гаргаад дууслаа. Чулуу түүж хилээр гаргаж байгаа нөхдөд хатуу хариуцлага тооцох хэрэгтэй гэж мөн ч их дуугарсан. Харин эрх баригчид үүнийг нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргаж байсны гор  нь өнөөдөр Монгол Улсын газар нутгийн 90 орчим хувь нь цөлжилтийн байдалтай байгаа асуудал.

Өдгөөгөөс 9 жилийн өмнө буюу 2014 онд хэвлэлийнхний бичиж байснаар Улаанбаатар, Дархан, Эр­дэнэт, Сайншанд зэрэг төв суу­рин газруудад чу­лууны наймаа эрхэлдэг бү­лэглэл бий болсон.

Бүр 2000 оноос говийн айм­гуудаас хувиараа ашигт малт­мал олборлогчид гоёлын болон үнэт чулууг хууль бусаар их хэмжээгээр экспортолж, жилдээ 6-9 тн үнэт чулуу буюу үз­­мэн мана, чүнчигноров, ка­вар­цит, ногоон цахиурын төр­лийн чулуунуудыг хууль бусаар гаргадаг. Дорноговийн Айраг сумаас олд­сон 1м урттай чүнчигно­ров Хонконгийн чулууны бир­­­жид 1 сая ам.доллараар за­­рагдсан. Монголын НИНЖА нар тиймэрхүү хэмжээтэй чүнчигноровыг 200 мян­­ган төгрөгөөр хятадуудад  зардаг. Говийн аймгуудаас олборлосон бай­галийн төрцөөрөө чулуу Мон­голд кг нь 45-85 мянгад хүрдэг бол өмнөд хөршид 120-540 мянган төгрөгийн үнэд хүрдэг. Мөн хаш чулууг Хөвсгөл болон  Цагаан­нуур сумын нутгаас олборлож эхэл­сэн бөгөөд 1кг хаш чулуу Хятадад 80-120 мянган ам долларт хүрдэг. Алмазын дараа үнэлэгддэг хас чулуу байгалийн солир зэрэг нь Солонгост 1 сая ам доллараар үнэлэгддэг...”  гэх зэргээр бичиж байв.

Эндээс харахад чулууны асуудал 2000 оноос гарч эхэлсэн ч өдгөө 23 жил болж байхад хууль эрх зүйн зохицуулалт нь сул, үлбэгэр. Дээрээс нь чулууны олдоц ч хумигдаж Монгол орны газрын чийг үгүй болж цөлжилт нүүрлээд байна.

Товчхондоо бол байгалийн тэнцвэрийг тэр тусмаа хөрсний чийгийг  барьж  байдаг байгалийн чулуунуудаа хилээр гаргасны горыг өнөөдөр бид амсаж Талын Монголын газар нутаг тамын цөл болчхоод байна.

https://erennews.mn/article/60196

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>