Альцгеймерийн өвчний эсрэг шинэ төрлийн эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ

285

Альцгеймерийн өвчний эсрэг шинэ төрлийн эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ

 

ТОКИО. /NHK/. Японы Эрүүл мэндийн яам Альцгеймерийн өвчний тодорхой шинж тэмдгийн эсрэг үйлчилгээтэй шинэ эмийг хэрэглэх зөвшөөрлийг олгожээ. 
Японы “Eisai”, АНУ-ын “Biogen” компанийн судлаачдын хамтран гарган авсан “Леканемаб” эм нь тархин дахь амилоид бета уургийн хуримтлалыг бууруулах замаар өвчний явцыг удаашруулах үйлчилгээтэй юм.
 
 
 
 
“Eisai” компани уг эмэнд зөвшөөрөл авах хүсэлтээ энэ оны нэгдүгээр сард Эрүүл мэндийн яаманд хүргүүлжээ. Улмаар наймдугаар сард мэргэжилтнүүдийн зөвлөл энэ эмийг зөвшөөрсний дараа тус яам даваа гарагт албан ёсоор зөвшөөрөл олгосон байна.
 
 
 
Энэхүү эмийг оюун ухааны хомсдолд хараахан ороогүй байгаа, танин мэдэхүйн хөнгөн зэргийн согогтой өвчтөнүүд, түүнчлэн Альцгеймерийн өвчний эхний шатанд байгаа хүмүүс хэрэглэх боломжтой ажээ.
“Леканемаб” эм нь АНУ-д хэдийнээ зөвшөөрөгдсөн бөгөөд өвчтөний жилийн хэрэглээ дунджаар 26 500 ам.долларын өртөгтэй бол Японд ямар үнээр худалдаалахыг одоохондоо тогтоогоогүй байна.
Японы Нийгмийн даатгалын төвийн Эрүүл мэндийн зөвлөлөөс уг эмийн үнэ ба даатгалд хамруулах эсэхтэй холбоотой шийдвэрийг ойрын хэдэн долоо хоногийн дотор гаргаж, улмаар оны эцсээр борлуулж эхлэх төлөвтэй байна.
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>