Имарт Хороолол салбарын Ажлын байрны нээлттэй өдөрлөг Мэдээ мэдээлэл, Гол мэдээ 23-08-2023, 10:35 61 Хуваалцах Өнөөдөр СКАЙ ХАЙПЕРМАРКЕТ ХХК, БГД-ын Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтэстэй хамтран сар гаруйхны дараа нээгдэн үйлчилгээгээ үзүүлж эхлэх ИМАРТ ХОРООЛОЛ САЛБАР-ын НЭЭЛТТЭЙ ажлын байрууддаа сонгон шалгаруулалт явууллаа. Одоогоор БГД-ын Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтэст бүртгэлтэй нийт 1,100 орчим ажилгүй иргэд байдаг юм байна. Имартын анхны салбар нээгдснээр нийт 500 гаруй ажлын байр бий болж байсан бол ИМАРТ ХОРООЛОЛ САЛБАР ашиглалтанд орсноор нийт 250 орчим ажлын байр шинээр бий болох юм. Худалдааны зөвлөх, кассын ажилтан, бараа бэлтгэгч, ачигч гэх мэт ажлын байрууд нээлттэй байгаа бол өдөрлөгт оролцогчид кассын ажилтан, худалдааны зөвлөхийн ажлын байрыг хамгийн ихээр сонирхож байлаа. Ажлын байр сонирхож буй иргэд 8-р сарын 23-25-ныг дуустал БГД-ийн ХХҮХ-т очиж ажил горилогчийн анкет бөглөх боломжтой юм. ИМАРТ ХОРООЛОЛ САЛБАР нь бидний нэрлэж заншснаар 3, 4-р хорооллын эцэс, Соло молл дэлгүүрт нээгдэх бөгөөд хамгийн шилдэг үйлчилгээтэй дэлгүүр Баянгол, Сонгино-Хайрханчуудад илүү ойртож байгааг дуулгахад таатай байна. 61 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 7-09-2023, 09:39 Имартын шинэ салбар 500 гаруй ажлын байр бий болгожээ… 9-08-2023, 18:02 ИМАРТ 7 жилийн ойн дээрээ “АЛТАН ГАДАС” одонт ажилчдынхаа тоог нэгээр нэмлээ… 29-12-2021, 00:00 Скай хайпермаркет ХХК “Сайн засаглалыг хэрэгжүүлэгч Энтрепренер”-р шалгарлаа… 8-02-2022, 19:13 "ETT EVENTS 2022" өдөрлөгт "Тавагтолгой Төмөрзам" ХХК нээлттэй ажлын байрууд танилцуулна… 28-10-2019, 10:31 Имарт НОБГазарт аврах дэвжээ бэлэглэлээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.