Нэг багшийн гарын хоёр шавь Азийн аварга боллоо

208

    10-р сарын 04-ний үдээс хойш Ли Чянь Ханжөү Азийн наадмын боксын эмэгтэйчүүдийн 75 кг-ын жингийн шигшээ тоглолтод, Ли Чянь 5:0-ийн өндөр дүнгээр  ялалт байгууллаа.  Энэ нь Ли Чяний хувьд спортын замналдаа Азийн Наадмын анхны алтан медаль, Хятадын боксын багийн хувьд энэ Азийн Наадмын хоёр дахь алтан медаль юм.

  - Би Азийн наадамд хоёр дахь удаа оролцож байна. Алтан медаль авсандаа маш их баяртай байна! гэж Ли Чянь хүссэнээрээ алтан медаль хүртсэндээ баяртай байгаагаа хэлэв. Ли Чянь:
- Би 2014 оны Инчоны Азийн наадмаас алтан медаль авч чадаагүйдээ жаахан харамсч байсан. Сүүлийн есөн жилийн хугацаанд би гадаад, дотоодод томоохон хэмжээний тэмцээн уралдаанд оролцож, шаргуу бэлтгэл хийж ирсэн юм гэж хэллээ.  Энэ жил 33 настай  Ли Чянь :

- Азийн наадмаар би бас Парисын олимпод оролцох эрх авсан. Тиймээс дараагийн алхам бол Парисын олимпод сайн бэлтгэнэ гэж 2007 онд Ли Чянийг Хятадын боксын багийн дасгалжуулагч Хадбаатар Өвөр Монголын боксын багт элсүүлэхээр сонгосон байна. Ли Чянь 2012 оноос эхлэн авьяас чадвараа харуулж эхэлсэн.  2012 онд боксын эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд бараг үндэсний бүх тэмцээний аварга болж байсан. 2016 онд олимпод анх удаа оролцсон Ли Чянь эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн.  Токиогийн олимпод шигшээ багаа төлөөлөн дахин оролцож, эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, гадаадад болсон олимпод Өвөр Монголын тамирчны шилдэг  болж, Өвөр Монголын анхны мөнгөн медальтай эмэгтэй тамирчин болсон юм. 

   10-р сарын 04-нд Өвөр Монголын боксчин Ли Чянь эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд алтан медаль хүртсэний дараа  10-р сарын 05-ны орой Өвөр Монголын боксчид Азийн наадамд дахин гялалзаж,  Ян Лю эмэгтэйчүүдийн 66 кг-ын жинд алтан медаль хүртэж Азийн аварга боллоо!

     Тайландын онцгой тоглогч Жамзенсу Ваннапонгтой тулсан Янлю уян ухаалаг довтолж, хоёр дахь тоглолтоос давуу талыг ашигласан.  Эцэст нь Ян Лю Тайландын тамирчинг 5:0-ээр буулган авч аварга боллоо.

- Дөрөвний өдөр Парисын олимпийн эрх авсныхаа дараа өнөөдрийн тоглолтод бүрэн тайвширсан гэж Ян Лю хэлэв.  "Хагас шигшээд түрүүлснийхээ дараа Парисын олимпод оролцох болсныхоо дараа надад дарамт багассан" гэж ярилцлагын үеэр Ян Лю Азийн наадамд хэрхэн аялсан тухайгаа сэтгүүлчдэд эргэцүүлэн хэлсэн юм. Ян Лю 2008 оны  07-р сард Өвөр Монголын боксын багт элссэн бөгөөд бие бялдар  сайтай, ухаалгаараа улсын тэмцээнүүдэд хурдан шалгарч байв.  Ян Люд өдөр бүр ийм эрч хүчтэйгээр бэлтгэл сургуулилтаа хийх шаардлага тавигддаг. Өвөр Монголын боксын багаас эхлээд шигшээ баг хүртэл Ян Лю намуухан, шаргуу хөдөлмөрлөдөг.  Ян Лю 2018 онд эмэгтэй боксын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан.

- Азийн наадмын тосгонд орсныхоо дараа би гадаад ертөнцтэй огт холбогдоогүй. Би ч бас гэрийн  хоол идэхийг үнэхээр хүсч байна гэж Ян Лю хэлэв.  Ян Лю амралтаа дуусгаад шигшээ багт эргэн ирж, дараагийн шатны бэлтгэлдээ бэлдэнэ гэж мэдэгдлээ.  Азийн наадмын мөрөөдлөө биелүүлж, Парис руу очих болсон учир Ян Люг илүү хичээж байна.
Ийнхүү орноо төлөөлөн  өрсөлдсөн Өвөр Монголын хоёр боксчин алтан медалиар Азийн наадмын замналаа төгс дуусгалаа.

    Дасгалжуулагч Хадбаатарын хувьд 1991 оноос эхлэн зодоглож, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 71 кг-ын жинд тэргүүлж байсан. 2004 онд  Олимпийн наадамд оролцож байв. 2006 оноос Өвөр Монголын Өөртөө Засах Орны спортын төвийн дасгалжуулагчаар ажиллаж байна.  Тэрээр:

- Миний хоёр шавь энэ удаа Азийн аварга болсноор Өвөр Монголын боксын баг азийн аваргагүй байсан түүхийн хоосон орон зайг нөхлөө. Өвөр Монголын тамирчдын дээд амжилтыг бүтээлээ гэж бахархан хэлж байв.

 

Зохиогч: Нийтлэл\ Ш.Цогзолмаа Д.Мөчир
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: Слг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>