XVII жарны модон хонин жилийн Төрийн золголт боллоо

1472

Билгийн тооллын XYII жарны хөхөгчин модон хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний 08.00 цагаас  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төрийн ордны өмнөх Эзэн Чингис хааны хөшөө,  Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт цагаан туганд дараалан хүндэтгэл үзүүллээ.

Айлчлан ирж буй жилд төр, түмэн нь төвшин амгалан, улс орны үйл хэрэг өөдрөг бүтэмжтэй байхыг бэлгэдэн Төрийн ордноо цагаан сарын золголт хийж, монгол түмний заншил ёсоор азай буурлуудын амар мэндийг асуун мэндлэх хүндэтгэлийн арга хэмжээ уламжлалын дагуу ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар эхлээд Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэн.

Үүний дараа Төрийн өндөрлөгүүд Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө морилон, золголт хийсэн юм.

XVII жарны модон хонин жилийн Төрийн золголт боллоо
XVII жарны модон хонин жилийн Төрийн золголт боллоо
XVII жарны модон хонин жилийн Төрийн золголт боллоо

Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар алд цэнхэр хадаг дэлгэн амар мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар айлсан ирж байгаа хонин жилийн өнгийг хэлэлцэж, хүн зон амгалан тайван, Монгол Улсын иргэд гурван саяулаа болж, мал сүрэг өсөн үржиж, арвин их үр тариа хурааж, улсын хэмжээнд өнтэй сайхан өвөлжиж, налгар сайхан хавартай золгож байгаа  талаар яриа хөөрөө дэлгэлээ.

Төрийн золголтод уламжлал ёсоор МУСГЗ Ц.Цэрэндорж хүрэлцэн ирж, төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, аялгуут сайхан ерөөл магтаал өргөлөө.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>