Г.Өнөрбаяр: Хөдөөнийхөн хотод орж ирэхээр татвар авна гэдэг мангар бодлого байж болохгүй

489

Г.Өнөрбаяр: Хөдөөнийхөн хотод орж ирэхээр татвар авна гэдэг мангар бодлого байж болохгүй

 

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай  хуулийг баталсан. Энэ хуульд орон нутгийн иргэдийн авто машинаас татвар авах талаар тусгажээ. Ямар хэмжээний татварыг хэрхэн авах шийдвэрийг НИТХ хуралдан батална.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын төслийг хэлэлцэх үеэр Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр дээрх шийдвэрийг шүүмжлэв. Тэрээр “Хөдөөнийхөн хотод орж ирэхээр татвар авна гэдэг мангар бодлого байж болохгүй. Орон нутгийн иргэд нийслэлд авто машинтай ирэхэд нь татвар авах тухай хуулийн төслийг эсэргүүцэж байна” гэсэн юм.

Түгжрэлийн төлбөрийн тогтолцоог бий болгох нь автомашины хэрэглээг бууруулах, нийтийн тээвэр, моторт бус тээврийн хэрэгслийг идэвхжүүлэх, түгжрэлийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж нийслэлийн удирдлагууд үзжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>