Вьетнамд олон зуун мянган загас үхжээ
Загасчид 300 га талбайг хамарсан Сонг Майн усан санг дүүргэсэн олон зуун мянган үхсэн загасыг гаргахаар ажиллаж байна. Дөрөвдүгээр сард Вьетнамын өмнөд хэсэгт агаарын температур бараг 40 хэм хүртэл халж, тариаланчид ургацаа хамгаалахын тулд тэмцэж байгаа.
Нөхөрлөлийн гишүүд болон орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн ган гачиг, хэт халалт, усан сангийн менежменттэй холбоотой асуудлуудыг загаснуудын үхэлд буруутгаж байна.
Хэдэн долоо хоногийн туршид бороо ороогүй нь мөн усны түвшин багасч, загаснууд хүчил төрөгчийн дутагдалд орох шалтгаан болсон гэж үзэж байна.
Орон нутгийнхан олон тооны хувин, тортой ажиллаж байгаа ч энэ олон загасыг усан сангаас гаргана гэдэг дааж, давашгүй ажил мэт байгаа гэнэ.
Л.Сайнаа
https://www.24tsag.mn/a/227466