“Солио” хийх эрх СЕХ-нд бий…

113

“Солио” хийх эрх СЕХ-нд бий…

 

Улс төрийн намууд УИХ-д нэр дэвших 126 -гаа хэлтэй амтай, хэрүүлтэй уруултайхан шиг тодрууллаа. Жагсаалтынхаа 48, тойргийн 78 нэр дэвшигчийн нэр усыг ч зарлалаа. Одоо тэр хүмүүс нь олон нийтийн “шүүлт”-д ороод явж байна. Гэхдээ тэд өнөөдөр горилогч хэвээрээ л байна. Учир нь МАН-ын, АН-ын 126 нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг СЕХ шийднэ.

Хуульд заасан хуанлигаар улс төрийн намууд зөвхөн 2024 оны тавдугаар сарын 20-нд багтаж нэр дэвшигчдийнхээ нэрийг СЕХ-нд хүргүүлээд болчихгүй аж. Энэ бол улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулах л цаг хугацаа юм.

 

Дээрээс нь нэр дэвшигчдийнхээ жагсаалттай хамт нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл, ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн шийдвэрийн хуулбар, банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдёон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр, төлбөргүй байх гэсэн шаардлагыг хангасан эсэх талаарх Дээд шүүхийн лавлагааг хавсаргана.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд тодорхой заажээ. Хуулийн 29.3-т “…Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна” гээд 29.3.1-д “…Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх”, 29.3.2-т “…Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх”, 29.3.3-т “…Сүүлийн зургаа хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй”, 29.4-т “…Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гээд 29.4.1-д “…Төрийн жинхэнэ албан хаагч”, 29.4.2-т “…Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан”, 29.4.3-т “…Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал”, 29.5-д “…Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно”, 29.6-д “…Нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглоно”, 29.7-д “…Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглоно”, 29.8-д “…Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно”, 29.9-д “…Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно”, 29.10-т “…Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөллийг харгалзана” гэж заасан.

Мөн 30 дугаар зүйлд “…Нам, эвслээс нэр дэвшүүлэх” гээд 30.1-д “…Нам, эвсэл нь 78 хүртэл хүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойрогт, 48 хүртэл хүнийг нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаар тус тус нэр дэвшүүлнэ”, 30.2-т “…Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна”, 30.3-т “…Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно”, 30.4-т “…Нам, эвсэл тойрогт нэр дэвшүүлэхдээ тухайн тойрогт ногдсон мандатын тооноос илүүгүй хүний нэрийг дэвшүүлнэ”, 30.5-д “…Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ”, 30.6-д “…Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ” хэмээн заажээ. Залгаад, нэр дэвшигч 2024 оны тавдугаар сарын 23-нд багтаж ХОМ-ээ АТГ-т мэдүүлнэ. АТГ нэг хоногийн дотор лавлагааг гаргаж, СЕХ-нд хүргүүлнэ. Ингээд СЕХ-ны шүүлтүүр эхэлж байгаа юм. Энэ талаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлд “….Нэр дэвшигчээр бүртгэх” гээд 32.1-д “…СЕХ нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгоно”, 32.2-т “…Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан дараах баримт бичгийг СЕХ-нд ирүүлнэ”, 32.2.1-д “…Нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн жагсаалт болон жагсаалтаар нэр дэвшүүлсэн нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт”, 32.2.2-т “…Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл”, 32.2.3-т “…Энэ хуулийн 29.4-д заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар”, 32.2.4-т “…Энэ хуулийн 29.3.1-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх Улсын дээд шүүхийн лавлагаа”, 32.2.5-д “…Энэ хуулийн 29.3.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт”, 32.2.6-д “…Нэр дэвшигчийн намтар”, 32.2.7-д “…Нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар”, 32.2.8-д “…Ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа”, 32.2.9-д “…Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа”, 32.4-т “…Нэр дэвшигч энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногт багтаан нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлнэ. Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан этгээд хамаарахгүй”, 32.5-д “…АТГ нь нийт нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг энэ хуулийн 32.4-т заасан хугацаа дууссанаас хойш нэг хоногийн дотор СЕХ-нд хүргүүлнэ”, 32.11-т “…СЕХ нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана”, 32.12-т “…Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэж заажээ. Хуульд зааснаар СЕХ нэр дэвшигчийн барим бичгийг хүлээж авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Энэ хугацаа нь 2024 оны зургадугаар сарын 1-ний өдрөөр дуусна. Хэрэв СЕХ нэр дэвшигчийг бүртгэх шийдвэр гаргасан бол үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө, зургадугаар сарын 10-нд бүх нэр дэвшигчид нэгэн зэрэг олгоно.

Гэхдээ энэ өдөр намуудын нэр дэвшүүлсэн бүхэн нэр дэвшигчийн үнэмлэх авахгүй байж мэднэ. Учир нь СЕХ тухайн нэр дэвшигчийг бүртгэхгүй байх хуулийн шаардлагууд бий.

Тэр нь “…Хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй”, “…Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг биелүүлээгүй”, “…Нэр дэвшигчээр бүртгүүлэхэд шаардагдах хуульд заасан баримт бичиг дутуу”, “…Хуульд заасны дагуу бүрдүүлсэн нэр дэвшүүлэгчийн баримт бичиг хуурамч болохыг шүүх тогтоосон”, “…Нэгээс илүү тойрогт нэр дэвшсэн”, “…Сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон  үйл ажиллагаа явуулсан болох нь хуульд заасны дагуу тогтоогдсон”, “…Ээлжит сонгууль эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” зэрэг нь албан ёстой нэр дэвшигч болоход харшилна. СЕХ дээрх үндэслэлүүдээр нэр дэвшигчээр бүртгэхгүй байх эрхтэй. Гэхдээ санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө, 2024 оны зургадугаар сарын 3-ны дотор зөрчлөө арилгаж, нам нь дахин бүртгүүлэхээр СЕХ-нд хандаж болно. Түүнчлэн нэр дэвшигчээр бүртгүүлсний дараа татгалзах үндэслэл тогтоогдвол СЕХ шийдвэрээ хүчингүй болгох боломжтой юм байнаы.

Дэлгэрүүлбэл, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 33.1-д “…Нэр дэвшигчээр дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана” гээд 33.1.1-д “…Энэ хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй”, 33.1.2-т “…Энэ хуульд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй”, 33.1.3-т “…Өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн”, 33.1.4-т “…Нэр дэвшигчээр бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу”, 33.1.5-д “…Энэ хуулийн 32.2, 32.3-д заасны дагуу бүрдүүлсэн нэр дэвшүүлэгчийн баримт бичиг хуурамч болохыг нь шүүх тогтоосон”, 33.1.6-д “…Энэ хуулийн 29.6-д заасныг зөрчиж нэр дэвшсэн”, 33.1.7-д “…Энэ хуулийн 48.1-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь хуульд заасны дагуу тогтоогдсон”, 33.1.8-д “…Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” хэмээн заажээ.

Ер нь бол УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар ирэх сарын 1-нийг хүртэл намуудын илгээсэн нэрсээс хэд нь “жинхэлж” хэд нь унах нь тодорхойгүй байхаар байна. Харин 1-нд тогтоол гарч, “асуудал”-тай нэр дэвшигчид гарвал улс төрийн намууд 72 хугацаанд зөрчлөө арилгах үүрэг хүлээх аж. Улс төрийн намууд зөрчлийн хэмжээ дамжаанаас хамаараад бичиг баримт, эсвэл нэр дэвшигчээ солино. Тэгэхээр улс төрийн намуудын нэр дэвшигчдэд “солио” хийх эрх нь СЕХ-нд байгаа гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 103 (7347)

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>