Туркийн парламентын гишүүд зодолдов Мэдээ мэдээлэл, Дэлхий дахинд 21-08-2024, 19:20 202 Хуваалцах Шоронд ял эдэлж буй сөрөг хүчний нэг төлөөллийн парламентын гишүүний халдашгүй статусын асуудлаар маргалдсанаас үүдэж, Туркийн парламентын танхимд баасан гарагт зодоон болжээ. Видео бичлэгт эрх баригч AKP намын парламентын гишүүд Ахмет Сикийг индэр дээр цохих гэж гарч ирж буй болон олон арван хүн үймээнд нэгдэж байгааг харуулсан байна. Хүний эрхийн төлөө тэмцэгч Аталайг 2013 онд тус улсын буяны үйлстэн Осман Кавала болон өөр зургаан хүнтэй хамтран Гези цэцэрлэгт хүрээлэнгийн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж, Засгийн газрыг түлхэн унагаахыг оролдсон хэрэгт буруутгаж, 2022 онд 18 жилийн хорих ял оноосон юм. Аталай хэдийгээр шүүхээс ял сонссон ч өнгөрсөн оны тавдугаар сард сонгуульд өрсөлдөж, Туркийн Ажилчны намыг (TIP) төлөөлөхөөр парламентад сонгогдсон юм. Харин сонгуулийн дараа түүний ялалтыг хүчингүйд тооцсон ч наймдугаар сарын 1-нд Үндсэн хуулийн цэц парламентаас хассаныг хүчингүйд тооцсон. Парламентын гишүүдийн кодоон 30 минут үргэлжилж, хоёр гишүүн хүнд бэртсэн бөгөөд үүний улмаас чуулганы хуралдаан завсарлахад хүрчээ. Сик AKP-ийн хууль тогтоогчид үг хэлэхдээ "Кан Аталайг алан хядагч гэж дуудаж байгаад бид гайхах зүйл алга. Учир нь, хамгийн том террористууд бол энэ парламентын суудалд сууж байгаа хүмүүс" гэжээ. Үймээн самууны улмаас гурван цаг гаруй завсарласны дараа чуулганыг дэд дарга нь бус УИХ-ын дарга удирдсан байна. Чуулганаар сөрөг хүчний гишүүн Жан Аталайн халдашгүй статусыг сэргээх сөрөг хүчний санаачилгыг олонх дэмжээгүй байна. Түүнчлэн АК-ын эсрэг мэдэгдэл хийсэн TIP-ийн гишүүн Сикийг зэмлэсэн бол АК-ын гишүүн Алпай Озалан Сикийн биед халдсан хэргээр мөн буруутгажээ. Туркийн парламентад хэрүүл маргаан гарах нь ховор. Эх сурвалж: Reuters 202 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 24-10-2023, 09:51 Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколд Туркийн Ерөнхийлөгч гарын үсэг зуржээ… 7-03-2023, 12:05 Туркийн сөрөг хүчин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлажээ… 23-02-2022, 15:25 Ц.Цогзолмааг УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирлаар томиллоо… 20-03-2019, 15:25 Л.Болд, Ж.Батзандан нар парламентад суудалтай нам байгуулж чадахгүй… 18-09-2015, 13:34 Японы парламентын гишүүд нударга зөрүүлжээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.