Төв Европт үерийн нөхцөл байдал хүндэрч, 16 хүн нас баржээ
Борис шуурганы улмаас төв болон зүүн Европын орнуудад буусан үерийн нөхцөл байдал хүндэрч, 16 хүн нас баржээ. Олон өдөр үргэлжилж орсон борооны улмаас үер бууж, олон газар нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдан, дэд бүтцийн хохирол учирсан байна.
Үерийн улмаас Австрид гурав, Чехэд нэг хүн, Польш болон Румынд 12 хүн амь үрэгджээ. Чех улсын эрх баригчид 100 гаруй байрлалд үерийн сэрэмжлүүлгийг хамгийн дээд түвшинд зарласан байгаа. Тус улсын Ерөнхий сайд Петр Фиала ярилцлага өгөхдөө зүүн хойд бүсийн хоёр мужид хүнд нөхцөл байдал өнгөрөөгүй байгаа гэжээ.
Румыны Галати мужид их хэмжээний бороо орсны улмаас 6,000 гаруй байшин эвдэрчээ. Тус улсын засгийн газар үерийн улмаас орон гэргүй болсон хүмүүсийг аварч, туслах ажиллагааг зохион байгуулж, нөхцөл байдлыг хяналтдаа авсан гэсэн байна. Харин Польш улсын Ерөнхий сайд Доналд Таск байгалийн гамшгийн онц байдал байгаа юм.
Эх сурвалж: Euro News