Төв аймгийн АН-аас ХУУЛЬ ЗӨРЧИЖ нэр дэвшсэн Ц.Номин-эрдэнэ, Я.Энхбаатар нарыг түтгэлзүүлэхийг ШААРДАЖ БАЙНА

159

Төв аймгийн АН-аас ХУУЛЬ ЗӨРЧИЖ нэр дэвшсэн Ц.Номин-эрдэнэ, Я.Энхбаатар нарыг түтгэлзүүлэхийг ШААРДАЖ БАЙНА

 

Өнгөрсөн сард орон нутгийн сонгуль улс орон даяар болж өндөрлөв. Нийслэлд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан бол орон нутгуудаар МАН, АН эн тэнцүү саналууд авсан юм. Тухайлбал, Төв аймгийн хувьд 41 мандатад 87 хүн нэр дэвшсэн. Нийт санал өгөх ёстой 62636 хүнээс 38786 буюу 62% нь саналаа өгч АН-21- 36,1%, МАН-20- 31,7% тай энэ тэнцүү өрсөлдсөн байна. Атал Төв аймгийн ардчилсан намын төлөөлөгчид хууль бус үйлдлүүд гаргаж шүүхээс дээгүүр эрх мэдэл эдэлж дураараа аашилж буй.

Тодруулбал,  Төв аймгийн анхдугаар хурал 10 сарын 29 нд болжээ. Ардчилсан намаас сонгуулийн хууль зөрсөн Эрдэнэсант сумын ИХТ Ө.Машбаяр, О Мягмарсүрэн, мөн Батсүмбэр сумын ИХТ А Эрдэнэбат нар хуралд хууль бусаар санал явуулж аймгийн ИХ-ын даргад Н.Энхболд, Засаг даргад Л Төмөрчөдөрийг батламжуулахаар Ерөнхий сайдад уламжлуулахаар илгээсэн аж. Өөрөөр хэлбэл, Хүч түрэн санал хурааж хууль бус хурлаас хууль бус захиргааны акц гаргаж явуулсан байгаа юм. Мөн түүнчлэн Ардчилсан намын 21 төлөөлөгч Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга С.Баярмаагийн бүрэн эрхийг Баярмагнай санал гаргаж олонхийн саналаар түтгэлзүүлэх шийдвэрийг хавсралтаар хассан. Шүүхийн шийдвэр гараагүй байхад дур мэдэн түтгэлзүүлэх эрх байхгүй атал түтгэлзүүлжээ.

Энэ талаар Баянхангай сумын Засаг дарга С.Баярмаа хэлэхдээ, “АН-с сонгогдсон 21 төлөөлөгч МУ-н шүүхээс дээгүүр мэдэлтэй том улсууд байна лээ. Иргэн С.Баярмаа миний бие 10-р тойрог буюу Баянхангай сумаас сонгогдсон хурлын төлөөлөгч. Гэтэл захиргааны хэргийн шүүх дээр асуудал нь эцэслэгдэн шийдэгдээгүй тул Баярмаагийн бүрэн эрхийг олонхоороо хүч түрж санал хураалгаж хавсралтаас шууд хаслаа.

            Аймгийн ИТХ ийм том эрх мэдэлтэй байгууллага юм уу? МУ-н үндсэн хуулийн 16.14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн болохыг энд онцлон хэлэхийг хүсэж байна. Энэ бол маш  ноцтой асуудал шүү….

            Тэгвэл АН-хан шударга байх хэрэгтэй. 41 нэр дэвшигч дотор яг ижил шүүх дээр асуудал нь явагдаж байгаа 2 ч хүн байгаа.

  1. Баян- Ц.Номин-эрдэнэ
  2. Аргалант-Я.Энхбаатар нараа түтгэлзүүлэх хэрэгтэй шүү дээ.

МАН-н 1 хүнийг түтгэлзүүлж болдог АН-2 хүнээ авч үлддэг та нар ийм хуулийг гууль болгож байгаа нөхдүүд шүү дээ. Төрийн эрх барих гэж яасан их улайрч, хүч түрж, дайрч, доромжилж байна вэ” гэлээ.

 

https://asu.mn/content/24639

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>